Улс төрийн мэдээ

Ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй холбоотой 210 зарчмын зөрүүтэй саналаар санал хураана

УИХ-ын чуулганы үдэс хойших хуралдааны эхэнд Ерөнхий сайдын мэтгэлцээний цагийг явуулж, УИХ-ын гишүүд асуулга тавилаа.

Үргэлжлүүлэн, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгийн бэлтгэсэн 210 орчим зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж эхэллээ.

Эдгээр зарчмын зөрүүтэй саналуудыг “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэх үед гаргасан бөгөөд тус бүрчлэн санал хураах юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button