Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Бяцхан Эйнштейн гэгддэг хүү 15 насандаа докторын зэрэг хамгаалжээ

Бельгийн бяцхан Эйнштейн гэгддэг 15 настай хүү квант физикийн чиглэлээр докторын зэргээ хамгаалжээ. “VTM”-ийн мэдээлснээр Лаурент Симонс энэ долоо хоногт Антверпены их сургуульд диссертациа хамгаалсан байна.

Лаурент нь квант физикийн салбарт докторын зэрэг хамгаалсан дэлхийн хамгийн залуу хүн байх өндөр магадлалтай юм. Тэрбээр дөнгөж дөрвөн настайдаа бага сургуульд орж, зургаан настайдаа төгсжээ. 12 нас хүрэхэд Лаурент бөөмс болон хар нүхийг судалж, квант физикийн магистрын зэрэгтэй болсон байжээ.

Лаурент аливаа зүйлсийг маш сайн тогтоодог, IQ нь 145 буюу хүн амын дөнгөж 0.1 хувьд л заяадаг ховор оюуны чадамжтай. 11 насандаа өвөө, эмээгээ алдсаны дараа Лаурент докторын зэргээс ч илүү том зорилгыг өмнөө тавьсан нь мөнх амьдрах нууцыг олох юм.

Тэр үүнийг өөрийнхөө төлөө бус, бусдын төлөө хийх хүсэлтэй гэж хэлжээ. Лаурент ирээдүйд анагаах ухаанаар суралцахаар төлөвлөж байгаа аж.

Итгэмээргүй санагдаж болох ч түүнээс залуу хүүхдүүд докторын зэрэг хамгаалж байсан түүх бий. Гиннесийн амжилтын номонд Карл Виттег докторын зэрэг хамгаалсан хамгийн залуу хүнээр бүртгэсэн байдаг. Герман гаралтай гоц ухаантан Витте нь 1814 онд 13 настайдаа докторын зэрэг хүртэж байжээ.

"Brussels Times" сонины мэдээлснээр АНУ болон БНХАУ-ын мэдээллийн технологийн томоохон компаниуд Лаурентын эцэг эхтэй холбогдож, судалгааны төвүүддээ урьсан байна. Харин түүний эцэг эх бүх саналаас татгалзсан аж.

Түүний аав 2022 онд сэтгүүлч Жастин Старест өгсөн ярилцлагадаа "Хоёр Лаурент байдаг. Нэг нь эрдэмтэн, нөгөө нь жирийн хүү" хэмээн хэлж байжээ.

Эх сурвалж: Science Alert

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Dawaa
Dawaa

ymar hoorhon ymbe❤️

Холбоотой мэдээ

Back to top button