УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханыг ЕС дэргэдээ татсан тул Э.Энхбатыг оронд нь томилно

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Ингэхдээ Ерөнхий сайд Г.Занданшатарын ажлын албанд ажиллахаар болсон гэх мэдээлэл цацагдаад байна. Гэхдээ ямар алба хаших гэж байгаа нь одоогоор тодорхой бус байгаа юм.
Харин түүний оронд тус аймгийн Засаг даргаар Эрдэнээгийн Энхбатыг ажиллуулахыг 35 төлөөлөгч 100 хувийн саналаар дэмжжээ. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг нь уламжлсан байна.
Эрдэнээгийн Энхбатын хувьд,
- Монгол Улсын Их сургуулийг нягтлан бодогч, эдийн засагчаар,
- Орхон их сургуулийг Хууль эрх зүйн магистраар,
- Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.
- 2001 онд Улаанбаатар хотод “Хоол хүнсний тусламж” олон улсын байгууллагад нягтлан бодогчоор
- 2002-2007 онд “Мерси кор” олон улсын байгууллагын говийн санаачилга хөтөлбөрийн төлөөлөгчийн хөтөлбөрийн газарт захиргаа санхүүгийн ажилтан
- 2007-2012 онд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга, Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч
- 2012 -2016 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар
- 2016-2020 онд Чандмань-Баянхонгор ХК-ний гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан 2020 оноос Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж буй аж.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud