НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх бямба гарагаас Сүхбаатарын талбай-Скай Резорт чиглэлд автобус явж эхэлнэ

Нийтийн тээврийн бодлогын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран энэ сарын 06-ны өдрөөс Х:23 Сүхбаатарын талбай-Скай Резорт чиглэлд нийтийн тээврийн автобусыг явуулахаар болжээ. Тус чиглэлийн автобус ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал өдөр бүр Сүхбаатарын талбайгаас Скай Резортын чиглэлд явах аж.

Тэрчлэн НТБГ-аас "Автобусны цагийн хуваарь болон бусад мэдээллийг удахгүй хүргэх болно" хэмээжээ. Өнгөрсөн онд Скай резорт цанын бааз руу том хүн 1,000, хүүхэд 500 төгрөг төлж, нийтийн тээврийн автобусаар зорчиж байсан юм.

Б.АЗЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button