ТӨХК-иудын захирлуудыг халаад, улстөрчдийн шахааны хүмүүс томилох нь МАН-ын томчуудын хүсэл
Нэр бүхий ТӨХК-иудын захирлуудыг сольж, хуулийн байгууллагуудаар шалгуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. ТӨХК-иудад хийсэн шалгалтыг Засгийн газрын хуралдаанд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан юм. Яахав, албан байдлаар нь харвал төрийн ажил явдаг л хэлбэр.
Гэхдээ бид яг юу өрнөх гэж байгааг мэдэх юм. ТӨХК-иудын захирлуудыг солих нь ерөөсөө л саях МАН-ын хагарлыг илтгэж байгаа процесс. Дөрвөн жил гаруй засаглаж, МАН-ын дарга, генсекийг хийнгээ төрийн албаны томилгоог хоршин хийж явсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хүмүүсийг хөөх ажлын зөвхөн эхлэл энэ ээ. Тэд ч бас ах нарынхаа тавиулуудыг ингэж л чөлөөлж, өөрсдийн хүмүүсээ өрж тавьсан байдаг.
Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гэлтгүй Н.Учрал нэг гараараа ТӨХК-иудыг жаал муулж попордог ЗГХЭГ-ын дарга байж, нөгөө гараараа НАМЗХ тойрсон бүтэхгүй түүхтэй залуусаа ТӨХК-иуд, агентлагуудад тултал нь чихсэн юм. Түүний пи-арын зардлууд ч "Эрдэнэс Монгол" тэргүүтэй төрийн өмчит бүтцүүдээс гарч байлаа.
Н.Учрал одоо үргэлжлүүлээд Г.Занданшатартай хамтарсан томилгоог явуулна. Гэхдээ голлох чиглэл, баганыг төрийн тэргүүний инстутиц хийж явна гэсэн үг.
Гол нь, зүй зарчмаараа томилгоо явагдах, сонгон шалгаруулалт зарлах асуудлыг МАН-ын томчуудын хэн нь сөхөж ярихгүй яваа.
Яахав, МАН-ын даргын сонгуулийн өмнөхөн Худалдан авах хэлтэс дээр хамаг муу ажлыг хийж явсан залууг ЭТТ-н Гүйцэтгэх захирлаар түр томилсон асуудал шүүмжлэлд өртсөн. Тэгэхээр нь МАН-ын томууд ичихдээ сонгон шалгаруулалт зарласан. Гэсэн ч өнөөг хүртэл тэр сонгон шалгаруулалт нь яасныг зарлаагүй л байгаа юм.
Эдүгээ монголчуудын ид өвлийн аяллаар гадагшаа зорьдог, дотоодын компаниуд хэдэн аялагчид авдаг үеэр МИАТ ТӨХК-ийн захирлыг солих гэж байна. Өвлийн нислэгийн хамгийн оргил ачааллын үеэр шинэ захирал нь ирээд яаж манаргахыг, хичнээн ААН хөлдөө чирэхийг таашгүй. ААН-үүдийн энэ зовлон МАН-д хамаагүй. Өөрсдөд нь үнэнч үйлчилсэн хэдэн УИХ-ын гишүүндээ баахан томилгоо амлаад, түүнийгээ биелүүлэхэд л анхаарч байна.
Цаашид ч томилгоог энэ мэтээр ямар ч сонгон шалгаруулалтгүй явуулах нь МАН-ын томчуудын хүсэлд нийцэх юм. Аа, харин үүн дээр сөрөг хүчний хүчтэй дуу хоолой, олон нийтийн хяналт маш чухал.
Бидэнд хамаагүй юм шиг атлаа УИХ-ын гишүүд, сайд нарын сонгуулийн менежерүүд ТӨХК-иудын Гүйцэтгэх захирал, хүний нөөц, худалдан авах хэсгүүдэд томилогдож, аль сайнараа тонон дээрэмдсээр, сонгуулийн мөнгө босгох намын пирамидыг өрөлцдөг. Нэг ёсондоо бидний сонгох эрхэд нөлөөлөх гол мөнгөн схемийг эрх барьж байгаа нам ТӨХК-иудаасаа босгодог билээ.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Утсан хүүхэлдээнүүдээ тавина ойлгомжтой
Хүрэлсүхийн нам,төр засаг бол хулгайчдын нийгэм мөн болно.
Хэрвээ нээлттэй сонсголоор Хуа еэ интернэйшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч эздийг нь танилцуулсан бол УИХ-ын гишүүн, Нүүрсний хулгайн нээлттэй сонсголыг зохион байгуулагч Түр хорооны гишүүн Д.Ганбатын Ерөнхий менежерийн нэр гарч ирэх байв!! Ерөнхий менежерийн төрсөн дүү нь одоо Занданшатарын зөвлөх Даваадалай. Тэрээр одоо нүүрсний толгой компани болох Эрдэнэс Монголын ерөнхий захирлаар очих тохироогоо хийчихсэн гэж Мөрч сайтад дурджээ.
Энэ бүхнээс гадна бидон Ганбаттай хамааралтай бас нэгэн сонирхол татах зүйл бий. Энэ бол УИХ-ын гишүүн Д.Ганбатын ерөнхий менежер Б.Цэдэвсүрэн 2016 онд БНХАУ-ын иргэн Lei Jing Wen, Өвөрмонголын иргэг Энхтамир нартай хамтарч Хуа Еэ Интернэйшнл ХХК-ийг байгуулсан байдаг. Хуэ Еэ Интернэйшнл ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Өвөрмонголын иргэн Хуэ Еэ, Монгол Улсын иргэн Дашзэгвийн Дагвадорж, Батнасангийн Гончигдамба, хуулийн этгээдээр Техник тоног төхөөрөмж компани бүртгэлтэй байдаг.
Дашзэгвийн Дагвадорж гэдэг нь нүүрсний хулгайч, Тавантолгой транс ХХК-ийн гүйцэтгэх захирал, Ажнай Бат-Эрдэнийн баруун гар гэдгээр монголчууд андахгүй мэддэг этгээд юм. Хуэ Еэ Интернэйшнл ХХК нь 2022 онд Эрдэнэс тавантолгой ХК-д хүнд даацын техник 80-ыг нийлүүлэхээр 913.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байдаг.
Нүүрсний сонсголд зохион байгуулагчаар орж чадсан нүүрсчдийн ард нуугдсан бидон Ганбат
Энэ нь 2022 оны долдугаар сарыг 22-нд Хуа Еэ Интернэйшнл ХХК нь Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай “Нэг ширхэг гинжит экскаватор нийлүүлэх” 10.3 тэрбум төгрөгийн гэрээ, 2022 оны наймдугаар сарын 5-нд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай “73 ширхэг авто самосвал нийлүүлэх” 881.6 тэрбум төгрөгийн гэрээ, 2022 оны наймдугаар сарын 5-нд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай “Зургаан ширхэг автогейтер нийлүүлэх” 21.4 тэрбум төгрөгийн гэрээ юм.
Эндээс харахад Эрдэнэс Тавантолгой компанид хамгийн их дүнгээр хамтран ажилладаг топ компаниудын нэг байсан гэсэн үг. Тиймээс 2023 оны 12 дугаар сард зохион байгуулсан Нүүрсний сонсголд зүй ёсоор Хуа Еэ интернэшнл ХХК дуудагдсан.
Гэтэл уг сонсголын Зохион байгуулагч Түр хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Ганбат ажилласан. Ингэж ажилласнаар Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай 913.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, хүнд даацын техник шахсан Хуа еэ интернэйшнл ХХК-ийн талаар дурдах төдийгөөр хязгаарлаж мэдээллийг дарж чадсан байдаг.
Хэрвээ нээлттэй сонсголоор Хуа еэ интернэйшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч эздийг нь танилцуулсан бол УИХ-ын гишүүн, Нүүрсний хулгайн нээлттэй сонсголыг зохион байгуулагч Түр хорооны гишүүн Д.Ганбатын Ерөнхий менежерийн нэр гарч ирэх байв!!
Харахад хээгүй, дэндүү гүдэсхэн битон данх тараасан хэргээс илүү гарахгүй нунж дорой харагддаг бидон Ганбатын үнэн төрхөө хэрхэн чадмаг нууж, бүх боломжийг ашигладаг зальжин араншин, нөлөө бүхий улс төрийн намуудад хамаарлаа тогтоож сүлжсэн бүлэглэлийн захаас нь тоочиход ийм байна.
Odoonii zahirluud ch songon shalgaruultgui shuud tavigdsan l baagiinuud shde..
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Сонгон шалгаруулалт хийгээд ч худлаа юм билээ, ярилцлага гээд л шууд өөрийн хүнээ хийдэг. Эрдэнэс Монголын шалгалт гэж тэр жил Наранцогт их завааруулсан даа
Хулгайчуудыг солихын буруу байхгүй. МИАТ, ДЦС-4 мэт