УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Фото: ХЗДХ-ийн салбарын алба хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулав

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн түүхэн ойг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн салбарт олон жил тууштай, үр бүтээлтэй ажилласан хууль сахиулагчид, төрийн албан хаагчдад Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр (2025.11.29) Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.

Монгол Улсын хөгжлийн суурь, төрийн зохион байгуулалтын үндэс болох хууль, эрх зүйн үнэт зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, төрийн бодлого, шийдвэрийг нийтийн эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж буй хууль зүйн салбарын 150 гаруй алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Алтан гадас”одон, “Цэргийн хүндэт медаль”, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагналаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button