УЛС ТӨР

"Чингис хаан" одонт, академич С.Нарангэрэлд салбарынхан нь хүндэтгэл үзүүлэв

Монголын ард түмний мөнхийн бахархал, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган хууль зүйн салбараас анх удаа Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээсэн.

Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалыг бодит амьдралд хэрэгжүүлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Монгол Улсад хууль зүйн өндөр боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан эрхэм түүний гавьяаг Монгол Улсын төр өндрөөр үнэлж, Төрийн дээд шагналаар нотлон баталгаажуулсан хууль зүйн салбарын хувьд бахархалт үйл явдал болсон юм.

Хүндэт “Чингис хаан” одонт, академич Содовсүрэнгийн Нарангэрэлд Хууль зүй, дотоод хэргийн салбарын нийт бие бүрэлдэхүүн өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button