НИЙГЭМНийгэм мэдээ

Хувийн сургуулийн дипломтой, шүүгчийн туслахууд Гэр бүл, хүүхдийн дагнасан хэргийг шүүнэ

Монгол Улс Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй болж буй. Угтаа Улсын хамгийн үнэт капитал болох гэр бүлийн асуудлыг дэнслэх шүүгч боловсрол, туршлага, арга барилаараа тэргүүлэх боловсон хүчнийг томилох байх гэх хүлээлт олон нийтийн дунд байсан. Гэтэл 141 хүнээс сонгогдсон гурван мэргэжилтний хоёр нь УДШ-ийн шүүгчийн туслах, нөгөө нь Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газарт шүүхийн туслахын алба хашдаг байна.

Тодруулбал, УИХ-аас Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-иар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, улсын хэмжээнд Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг тус тус байгуулахаар хуульчилсан. Ингэснээр 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс тус шүүх хэвийн ажиллахаар болсон байдаг.

Улмаар Гэр бүлийн шүүхэд ажиллах шүүгчдийн сонгон шалгаруулалтад 140 гаруй хуульч бүртгүүлж шалгалтыг тодорхой хугацаанд өрнүүлж, 141 хуульчаас гурвыг нь шаардлага хангасанд тооцоод буй. Тус гурван хүний боловсрол, ажлын туршлагын талаарх мэдээллийг хүргэж байна.

Хувийн сургуулийн бакалаврын дипломтой, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газарт шүүхийн туслах Б.Болормаа

Боловсрол

  • 1998-2008 онд Нийслэлийн 75 дугаар сургууль
  • 2009-2013 онд Сутай дээд сургууль, эрх зүйч, бакалавр

Туршлага, мэргэжлээрээ ажилласан жил

  • 2017-2018 онд Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газарт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • 2018 оноос Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газарт шүүхийн туслах

Хувийн сургуулийн диплом өвөртөлж, 10 жил шүүгчийн туслах хийсэн Г.Баттуяа

Боловсрол

  • 1993-2003 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль
  • 2004-2009 онд Улаанбаатар-Эрдэм судлал дээд сургууль, эрх зүйч, бакалавр

Туршлага, мэргэжлээрээ ажилласан байдал

  • 2012-2013 онд Баянгол дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • 2013-2015 онд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • 2015-2016 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах
  • 2016-2018 онд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслах
  • 2018-2019 онд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслах
  • 2019 оноос УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгчийн туслах-шинжээч, Ерөнхий шүүгчийн туслах-нууцын эрхлэгч ахлах мэргэжилтэн

УДШ-д таван жил шүүхийн туслах хийсэн П.Тулга

Боловсрол

  • 2000-2010 онд Нийслэлийн 50 дугаар сургууль
  • 2010-2014 онд Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн
  • 2023 онд МУИС-ийг Хууль зүйн ухааны магистраар төгссөн байна.

Туршлага, мэргэжлээрээ ажилласан байдал

  • 2015-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • 2018 онд Хүний эрхийн үндэсний комисст ажилтан
  • 2019-2020 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • 2020-2021 онд Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газарт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах
  • 2022 оноос Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газарт танхимын тэргүүний туслах
Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МУИС, Хуульзүйн ДС байхад яагаад Сутай УБ дээд сургууль сонгосон нь ойлгомжтой ш тэ. улсын ИХ ДС д тэнцэж орж чадаагүй байхгүй юу

Хариу
Хариу

Монгол Улсад дээд дунд шатны төрийн албан хаагчид арай л чанаргүй болоод удаж байна. Дээд дарга нар нь мөнгөөр суудалд суудаг бол дунд шатанд дээд дарга нарын цүнх баригчид суудаг болсон. Мерит зарчим огт үйлчлэхгүй, доороос дээш шат дараалан алхах, хамгийн шилдэг боловсон хүчин дэвшдэг аргачлал үгүй болсон. Гунигтай байна

баас
баас
Reply to  Хариу

Шүүх нь гууль болсон шүү дээ

Зочин
Зочин

Ийм учираас хууль шүүхийн ажил шударга явахгүй нэр хүндгүй болсон.

Зочин
Зочин

Huwiin surguul tugssun ch gesen Huulichiin songon shalgaruulaltdaa medleg, chadwaraaraa tentswel Huulich gesen erkhem mergjleer ajillaj, Shuugch, prokuror, umguulgucheer ajillaj boldog ardchilsan niigemd amidarch baigaa shuu MUIS tugssun setguulchee

Зочин
Зочин

Дунд сургуулиа олигтой дүнтэй төгсөж чадаагүй хувийнсургуульд төлбөрөө төлж төгссөн хуулийн мэдлэггүй шахуу муу шүүгч нэртэй суудлын бөглөөсүүд хэрэг шүүнэ гэж юу бхав дээ

зочиндотроо
зочиндотроо

шалгаруулалтанд тэнцсэн бол болоо биз дээ шүүгчийн туслахаар ажилладаг хүмүүс их зүйл сурдаг юм шүү ирээдүйн шүүгч нар туслахаар ажиллаж байж л шүүгчийн ажлыг снй хийдэг дээ

Зочин
Зочин

Ээ пзда гэж, салбар болгоныг энэ чанаргүй хувийн сургууль төгсөгчид баллаж байнаа. Хувийн сургууль төгсөгчид бүр цаанаасаа нэг чадваргүй байдаг юм даа

Зочиpн
Зочиpн

puu dandaa nusuud

Зочин
Зочин

Энэ хувийн сургуулиар боловсрол олгодгоо больчихвол яасан юм . Ямар ч чанаргүй боловсон хүчин... яая даа сүйрлийн ирмэг дээр бна даа.

баас
баас
Reply to  Зочин

Үүх түүхээ огтхон ч мэддэггүй юм билээ

Зочин
Зочин

Яана ямарч туршлага гэх юмгүй хувийн дээд сургууль төгссөн ноход байна даа

Зочин
Зочин

Ийм. юмнуудыг. шүүгчээр. томилж. таарахгүй. болзол. шаардлага. хангах. хүмүүс. алга. ???????

Зочин
Зочин

Зайлуулах хэрэгтэй ээ муу толгой муу сурлага сургуулийнхан зайлуулагдаж хэрэгтэй ээ

Зочин
Зочин

Энэ ялзарсан бузар нийгмээс яаж , хэзээ салахын бол доо сда . Хэлэх хогийн үг олдохгүйм даа

Зочин
Зочин

Сэтгүүлч өөрөө МУИС болохоор бүхнийг МУИС дүүргэнэ гэж бодсон уу хха

Зочин
Зочин

Haha iim niitlel bichej suuhaasaa icheesei. 1t naad humuus chin hangalttai turshlaga hurimtluulsan baina. 2t Shuugchdiig songon shalgaruulahdaa zugeer ner dewshuulehgui, ur chadwar, medlegeer shalgaj orsolduuleed garch irj baigan.

Baska
Baska

Ene neg huvi,huvisgal,toriin omch yarisan setgehuitei humuus baihad hogjil devshil hol bna daa

Зочин
Зочин

шүүхийн системд нэлээд олон жил ажилласан ажлын туршлага гэж нэг зүйл байна аа хө,

Зочин
Зочин

Ккк. МИУС төгссөн нэртэй Ажлын практик муутай Тэвчээртэй ажиллаагүй Шүүгчийн шалгалтандаа тэнцээгүй нөхөд захиалж бичүүлсэн бололтой...

Зочин зочин
Зочин зочин

Аа хохохо

Зочин
Зочин

Шалгалт өгсөн 141 хүнээс шалгарсан бол маргаангүй шилдэг мэргэжилтэнгүүд байна. Шүүгчийн шалгалт бас чанга гэж сонссон.

баас
баас
Reply to  Зочин

Донгосоод байх юм аа

Хүрээ эр
Хүрээ эр

Ийм тэнэг нөхөд МУИС-ийг төгсдөг юм уу? Аан. Үндсэн хуулиа ч сөхөж үзээгүй өлөгчин энэ сэдвээр таван үг холбож чадах уу. Сука юмаа нээрээ энэ харанхуй хар массдаа л сэтгүүлч нэртэй, ямар ч мэдлэггүй, үзэл бодлоо худалдсан "янхан"-ууд.

Холбоотой мэдээ

Back to top button