Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин: Европ дайн хүсэж байвал бид одоо ч бэлэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт /2025.12.02/ үг хэлэхдээ Европ дайн эхлүүлэхийг хүсэж байвал одоо ч бэлэн гэжээ. Тэрбээр Москва хотод явагдсан хөрөнгө оруулалтын форум дээр үг хэлэхдээ Европ энх тайвны талд бус дайны талд зогсож байна гэж буруутгасан юм. Путин “Хэрвээ Европ ОХУ-тай дайн хийхээр шийдэж, дайн эхлүүлбэл Москвад хэлэлцэх хүсэлтэй хэн ч үлдэхгүй нөхцөл байдал хурдан үүсэх болно” гэжээ.

Украины дайныг дуусгах төлөвлөгөөнд Европын талаас оруулж ирсэн шаардлагыг Москва хүлээн зөвшөөрөхгүй гэж Путин хэлсэн байна. Мөн тэрбээр нэмж хэлэхдээ Европын удирдагчдыг хэлэлцээний ширээнд суухыг зөвшөөрөхгүй, зөвхөн АНУ-тай л хэлэлцэнэ гэжээ. Европын удирдагчид АНУ-ын засаг болон Ерөнхийлөгч Доналд Трампын энхийн тохиролцоонд хүрэх гэсэн хүчин чармайлтад саад болж байна гэж Путин шүүмжилсэн байна. Дээрээс нь Москва Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хэлэлцэхгүй гэж тэр хэлжээ. Зеленский 2019 онд сонгогдож, түүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул Украины хууль ёсны удирдагч биш гэх байр суурийг Путин илэрхийлж байсан. Украины засгийн газар дайны хууль дор үйл ажиллагаа явуулж байгаа учир ямар нэгэн сонгууль явуулах боломжгүй байгаа билээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинbat
Зочинbat

aguu oros oron hezee ch doosho orohgui za rossi!!!

Холбоотой мэдээ

Back to top button