Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп дөрвөн цагийн дотор сошиал дээрээ 160 пост оруулжээ

Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эрүүл мэнд, эрч хүчний талаарх асуултууд гарч ирэх болсон. Тэрбээр аравдугаар сард MRI-д харуулсан ч ямар учраас шинжилгээнд орсон гэдгээ нуусаар исрэн юм. Харин даваа гарагт /2025.12.01/ түүний хувийн эмчийн тэмдэгллийг Цагаан ордон нийтэлсэн. Эмчийн тэмдэглэлд бичсэнээр бол тэр урьдчилж сэргийлэх зорилгоор MRI-д орсон ба хариу зүгээр гарсан юм.

Тэгвэл Трамп сошиал орчинд маш идэвхтэй, эрч хүчтэй байгаа бололтой. Учир нь тэр Truth Social платформ дээрх өөрийн аккаунтдаа дөрвөн цагийн дотор 160 пост оруулжээ. Трамп Truth Social платформ дээр их идэвхтэй байдаг. Гэхдээ дөрвөн цагийн дотор 160 нийтлэл оруулж байсан тохиолдол үгүй. Тэр Аризона мужийн захирагч, Ардчилсан намын гишүүн Марк Келли, Калифорнийн захирагч Гавин Ньюсом, Ардчилсан намын Тим Уолтз, Илхан Омар, Төлөөлөгчдийн танхимын спикер асан Нэнси Пелоси, Ерөнхийлөгч асан Барак Обама, Жо Байден гэх мэт хүмүүст чиглэсэн нийтлэл оруулжээ.

Жишээлбэл Трамп “Мишель Обама Байдены гамшигт засаглалын сүүлийн өдрүүдэд түүний автомат гарын үсгийн машиныг ашиглан хүмүүсийг өршөөсөн байж магадгүй” гэж бичсэн байна. Мөн тэр “Марк Келли болон бусад эх оронч бус улс төрчдийн бүлэг хийсэн зүйл нь буруу гэдгийг мэдэж байгаа. Тэднийг харж байгаа хүмүүс АНУ-ын Ерөнхийлөгчийн тушаалыг үл хүндэтгэх нь зүгээр гэж бодохгүй байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button