Гадаад мэдээДЭЛХИЙ

Ой мод тайрсан нь хүчтэй үерлэхэд нөлөөлсөн гэж индонезчууд үзэж байна

Зүүн өмнөд Азийн орнуудад хүчтэй үер бууж, хөрсний гулгалт болсны улмаас олон зуун хүн амь үрэгдсэн. Гамшигт нэрвэгдсэн орнуудын нэг нь Индонез юм. Тус улсын Суматра аралд үерийн улмаас 700 хүн амь үрэгдсэн. Энэ нь 2004 оны цүнамигаас хойш тохиосон хамгийн хохиролтой гамшиг болсон юм.

Ийм хүчтэй үерлэхэд ой мод тайрсан явдал болон цаг уурын өөрчлөлт нөлөөлсөн гэж индонезчүүд үзэж байна. Үерийн улмаас түр хоргодох байранд буй Реливари Сирегар “Хорон гартай хүмүүс мод тайрдаг. Тэд ой модыг огт тоодоггүй, харин одоо бид уг үйлдлийнх нь төлөөсийг төлж байна” гэжээ. Нийт нас баралтын дөрөвний нэг орчим нь түүний амьдардаг бүсэд бүртгэгдсэн байна.

Байгаль орчны мэргэжилтнүүд болон бүс нутгийн удирдагчдын үзэж буйгаар Малайз, Тайланд, Индонезид болсон үер нь цаг уурын өөрчлөлтийн улмаас улам дорджээ. Далайн хар шуурга, үер зэрэг байгалийн гамшгууд хүний нөлөөтэй цаг уурын өөрчлөлтийн улмаас давтамж нь нэмэгдэн, илүү хүчтэй болж байгаа гэж эрдэмтэд хэлж байгаа юм. Мөн мэргэжилтнүүдийн хэлснээр Суматра аралд ой мод ихээр тайрсан нь үерийн улмаас олон хүн амь үрэгдэхэд нөлөөлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button