Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Судалгаа: 18-25 насны эрэгтэйчүүдийн 45 хувь нь эмэгтэй хүнтэй нүүр тулж болзоонд урьж байгаагүй

Z үеийнхний хувьд танихгүй хүмүүстэй нүүр тулж харилцаа үүсгэн, болзоонд урих явдал буурчээ. “DatePsychology” сайтын хийсэн судалгаагаар 18-25 насны эрэгтэйчүүдийн 45 хувь нь эмэгтэй хүнийг биечлэн болзоонд урьж байгаагүй гэх тоо баримт гарсан юм. Үүний оронд ихэнх болзоог аппликейшн болон хувийн чат зэрэг цахим байдлаар товлох болжээ.

Тус судалгаагаар бол нийгмээс сэтгэл түгших байдал, татгалзсан хариу авахаас айх болон харилцан яриа өрнүүлэхэд дэлгэцээс хамааралтай байдал нэмэгдсэн нь үүний шалтгаан болж байгаа аж. Эрдэмтэд “Хүмүүс цахим харилцааг энгийн харилцааны хэлбэр гэж үздэг болсон. Үүний улмаас бодит ертөнц дээрх нийгмийн ур чадвараа хүмүүс тийм ч их хөгжүүлэхээ больсон учир нүүр тулж харилцах үед нийгмээс сэтгэл түгших асуудал нэмэгдсэн байна” гэжээ.

Бусад судалгаанууд ч гэсэн залуус болзож, үерхлийн харилцаа эхлүүлэхийг хойш тавих болсныг харуулдаг. Үүний шалтгаанд сэтгэл зүйн эрүүл мэндийн бэрхшээл, карьерын дарамт, цар тахлын дараа нийгмээс залхсан явдал гэх мэт зүйлс багтаж буй.

Эх сурвалж: Relevant Magazine

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өдий болтол үхсэн ацаа хийж явсан юм энэ сайхан насан дээрээ жаргаж л цэнгэж л хүссэн бүхэнтэйгээ авалцаж явахгүй.Тэгээл амьдрал зохиогоод л эрх чөлөө чинь пиздис нэг шулмын гарт тамлуулна шулмаснууд ганц 2 тэгүүлснээ их юманд бодоод өөрөө ч сүмбэлзэхгүй чамайг ч сүмбэлзүүлэхгүй ингээд дуусаа.Та яарагтун өнөө оройноос эхлэн пиводож хүүхэндээд эхлээрэй оройтоогүй байна гялс над уруу залгаа 2 л өнөө шөнө эрхтнүүдийхээ үсийг нь зулгартал гөвөлций нэг л амьдарна.

Холбоотой мэдээ

Back to top button