УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гишүүн болсноосоо хойш чуулган, байнгын хороонд ганц үг ган хийгээгүй хоёр

121 гишүүнтэй парламент байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа хэдий ч нэг ч байнгын хороо, чуулганд үг, үзэл бодлоо илэрхийлээгүй гишүүд байна. Тухайлбал, Н.Номтойбаярын Үндэсний эвсэлийн жагсаалтын дөрөвт бичигдэж УИХ-ын гишүүн болсон М.Сарнай, сонгуулийн дөрөвдүгээр тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхоноос сонгогдсон экс Ерөнхийлөгч Х.Баттулга нар юм.

М.Сарнай. Түүнийг бизнесмен аавынхаа нөлөөллөөр УИХ-ын гишүүний суудалд тухалсан гэлцдэг. Аав Б.Мягмардашийн хувьд “Дархан нутаг” ТББ-ын УЗ-ийн дарга, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын Дүрмийн хорооны дарга зэрэг сонгуульт албан тушаал хашиж явсан нэгэн.

М.Сарнайгийн хувьд 2002 онд “Монгени” бүрэн дунд сургууль, 2016 онд ШУТИС-ийн ҮТДС-ийн Хувцасны дизайнерын ангийг төгсөж бакалаврын боловсрол эзэмшсэн. Дараа жил нь буюу 2017 онд ХУИС-ийн Бизнесийн удирдлага, магистрыг дүүргэсэн. Тэр жилээ “Мөнх Эс Эс” ХХК-ийг төрсөн дүү М.Анужинтайгаа хамтран байгуулж, менежерээр нь ажиллаж байгаад 2023 оноос гүйцэтгэх захирал нь болсон. Харин УИХ-ын гишүүн болсныхоо дараа буюу 2024 оны долоодугаар сард өөрийн охин Б.Есүйлэнг компанийнхаа гүйцэтгэх захирал болгожээ. Тус компани нь уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуй, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх бүртгэлтэй.

АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдээллээс нь харвал,

  • Өөрийн орлого: 16.1 сая
  • 1.3 тэрбумын хөрөнгөтэй,
  • 250 сая төгрөгийн машинтай
  • 1 тэрбумын орон сууцтай
  • 35 саяын үнэт эдлэлтэй
  • Хадгаламждаа 32,5 сая төгрөгтэй.
  • Авлага: 226 сая
  • МӨНХ ЭС ЭС ХХК, Алдарт Эх Тэнгэр ээж холбоо НҮТББ-д хувьцаа эзэмшдэг

Х.Баттулга. "Яагаад чуулгандаа суухгүй байна вэ" гэх сэтгүүлчийн асуултад "Ээжийнхээ үгэнд орж, чуулгандаа идэвхтэй сууна" гэж хариулж байсан тэрбээр жил гаруйн хугацаанд нэг ч байнгын хороо, УИХ-ын ээлжит чуулганд үг, үзэл бодлоо илэрхийлээгүй байна. Угтаа УИХ-д дөрвөн удаа сонгогдож, Төрийн тэргүүн ч байв.

АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад,

  • Өөрийн орлого: 298 сая
  • Гэр бүлийн орлого: 90 сая
  • Нийт хөрөнгө: 837 сая, үүнээс орон сууц, барилга байгууламжийн өртөг нь 802 сая, үнэт эдлэл 35 сая
  • Дотоодын банканд 604 сая төгрөгийн хадгаламжтай
  • 100 сая төгрөгийн зээлтэй
  • Баялгийн хувь ХК, ХИД ХХК, Вэбсофт ХХК, Талх чихэр ХК, Баянгол зочид буудал ХК, Ай номадик ХХК, Женко тур бюро ХК, Мах импекс ХК, Наран баянбүрд Хоршоо, Эрдэнэс таван толгой ХК, Дархан нэхий ХК-д хувьцаа эзэмшдэг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юу яриулмаар байна жишээлбэл УИХ н гишүүний зөөлөн сэнтийд хэдэн төгрөг өгч ёобороо тавьсныг яриулах уу? Жинког угаасаа таанууд дийлэхгүй салхинд нь хийснэ.Хэрвээ сайхан баяжмаар байвал их хуралд шаа гэдэг үг худлаа биш.Шилбэний бөөснүүд толгойд гарахаараа үхэж байгаа юм шиг цусладгийг мэдэж авмаар юм.Бурхаан та намайг гишүүн болгоод өгөөч би таньдаа өвлийн идэш өгнөө нэг бавуулсан ч яах вэ?

Холбоотой мэдээ

Back to top button