Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ
Монгол Улсын уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж эхэлсэн нь төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, банкны системээр хийгдсэн гадаад валютын урсгалыг нэмэгдүүлсэн.
Монгол Улсын Засгийн газар болон Төв банкнаас суурь эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад зах зээл дээр гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, өндөр дүнтэй гадаад зээлийн эргэн төлөлтийг хийж гүйцэтгэх замаар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн.
Ийнхүү, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, гадаад санхүүжилтийн таатай орчин бүрдүүлсний үр дүнд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эцсийн гүйцэтгэлээр гадаад валютын улсын нөөц 6,014.20 сая ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Гадаад валютын улсын нөөцийн хуримтлал ийнхүү нэмэгдэх нь дотоодын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг сайжруулах, Төв банкны үндсэн зорилт, төгрөгийн тогтвортой байдлыг хангах өндөр ач холбогдолтой юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХА,ха, ха. Монгол улс, ядуу, гуйлгачин улс хэвээрээ байна. Монгол ядуу улс - ХЯТАДЫН эдийн засгийн колони олон жилийн болсон байна.
Өнөөдрийн Монгол улс ОУВС буюу долларын эздэд 39,5 тэрбум ам долларын өртэй дотоод өр 100 их наят төгрөг Монгол улсын сангийн яам Монгол банк зөвхөн ОУВС буюу долларын эзэдийн даалгаюараар ажилладаг
HANSH NI UNAAD BAIHAD MANAI MANGARUUD DOLLAR SHUTEED BAIJ BAIDAG ALTAAR NOOTSOO BURDUULEECH
Ингэж эргүүтэхээр валютын нөөцөө алт болгоосой