ДЭЛХИЙ

Ши Жиньпинийг Украины дайныг зогсооход нөлөөлөхийг уриалжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Украины дайныг тайван замаар зогсоох аргыг илэрхийлж, ингэхдээ дэмжлэг үзүүлэхийг Хятадын талд уриалсан байна.

Макрон пүрэв гарагт буюу өнөөдөр Бээжин хот дахь Ардын их хурлын ордонд БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хамтран хийсэн хэвлэлийн хурлын үеэр Украины чухал дэд бүтцэд чиглэсэн цохилтуудыг зогсоохыг хичээж буй Францын хүчин чармайлтад Хятадын тал нэгдэнэ гэж найдаж байна гэжээ. Франц, Хятад хоёр улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд онцгой хариуцлага хүлээдэг гэдгийг энэ үеэрээ дурдсан юм.

Ши Жиньпин хариуд нь хэлэхдээ, Хятад улс Украинд энх тайван тогтоохыг эрмэлзэж буй, цаашид ч энэ байр сууриа халгалсан хэвээр байх болно гэв. Гэхдээ дайнын хариуцлагыг нэг талд тохохыг сайшаахгүй хэмээсэн юм.

Хятад улс Оросын гол дэмжигчийн нэг. Бээжин, Москва хоёрын харилцаа, худалдаа идэвхтэй хэвээр байсаар буй. Европын орнууд Бээжинг Оросын цэрэг, аж үйлдвэрийн цогцолборт ашиглах давхар зориулалттай бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаад буруутгадаг.

Хятадад айлчлахаасаа өмнө Макрон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский болон холбоотнуудтайгаа Парист уулзаж, дайныг зогсоох асуудлаарх хэлэлцээний явцыг хэлэлцсэн байна.

Тэрбээр БНХАУ-д төрийн айлчлал хийхээр дөрөв дэх удаагаа хүрэлцэн ирж буй бөгөөд Ши Жиньпин гэргий Пэн Лиюанийн хамтаар угтан авчээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж:DW

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button