Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британи: Путин новичокоор хордуулах халдлагын тушаалыг өгсөн

Их Британийн талд ажиллаж байсан ОХУ-ын тагнуулын офицер Сергей Скрипал охин Юлиятайгаа 2018 онд Английн Салисберид ухаангүй байдалтай олдсон. Мөрдөн шалгалтаар түүний гэрийн хаалганы бариулд новичок хор түрхсэн байсан нь илэрсэн юм. Скрипалын гэр бүлийн бусад гишүүд, болон түүний гэрт очсон цагдаагийн алба хаагч нар хүндээр өвдсөн ч эдгэрсэн. Үүнээс дөрөв гаруй сарын дараа 44 настай Даун Стуржесс новичокт хордсоны улмаас нас барсан хэрэг гарсан байдаг.

Сергей Скрипал болон түүний охин Юлия. Зургийн эх сурвалж: BBC

Эдгээр хэргүүдийг Их Британи улс мөрдөн шалгаж пүрэв гарагт /2025.12.04/ тайлан нийтэлжээ. Новичокоор хордуулах халдлагын тушаалыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өгсөн гэж дүгнэсэн байна. Их Британийн Дээд шүүхийн шүүгч Энтони Хьюз “Сергей Скрипалыг хөнөөх ажиллагааны тушаалыг хамгийн дээд түвшинд буюу Ерөнхийлөгч Путин өгсөн байх ёстой гэж би дүгнэж байна. ОХУ-ын төр энэхүү халдлагын ард байсан гэдгийг илтгэх нотлох баримтууд маш их байна” гэжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
123
123

Эх орноосоо урвасан хүмүүсийг өөр яалтай ч билээ дээ...

Jargalmaa
Jargalmaa
Reply to  123

Mmm

Зочин
Зочин

Урвагчид өршөөл үгүй

Зочин
Зочин

Хохь чинь урвагч тэгээд чадарсан Монголоосоо урвасан кулгайч нар улам л гангараад байдаг үүнийг яавал дээр үү?

Холбоотой мэдээ

Back to top button