НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбар газар чөлөөлжээ

Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа хайс, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийжээ. Тус ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 3933 нэгж талбар чөлөөлсөн байна.

Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлжээ. Тэрчлэн газар чөлөөлөлтийн ажил ирэх онд ч үргэлжилэх аж

Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлснөөр:

  • 28 байршилд 60.3 км авто зам
  • 13 байршилд 7.3 км урттай инженерийн шугам сүлжээ, дулааны гурван станц
  • 5 байршилд 9.21 км үерийн хамгаалалтын далан
  • 14 байршилд 1050 хүүхдийн цэцэрлэг, 5760 хүүхдийн сургууль
  • 21 байршилд нийгмийн зайлшгүй хэрэгцээний бусад барилга байгууламж
  • 17 сургуулийн орчимд 800 автомашины зогсоол
  • 11575 айлын орон сууц барих нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Б.АЗЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button