Сангийн яам АН-ын дарга О.Цогтгэрэлийн эсрэг мэдэгдэл гаргав
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Компаниудыг татварын өршөөлд хамруулах хуулийг АН-аас өргөн барьж, татвар бууруулах цогц бодлогыг хэрэгжүүлэхийн тулд МАН-ыг шахна" хэмээн мэдэгдээд байгаа.
Энэ агуулгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа ярьж буй.
Өнөөдрийн байдлаар татвар дээр 320 мянган иргэн, аж ахуй нэгжийн 6.5 их наядын татварын өр, татварын хүү, алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн жил 3.5 их наядын татварын өртэй иргэн, аж ахуй нэгж байсан бол нэг жилийн дотор 6.5 их наядын татварын өр, хүү болон торгууль төлбөр хуримтлагдсан байна.
Тэгвэл Сангийн яамны зүгээс АН-ын дарга О.Цогтгэрэлийн эсрэг мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд, "Эдийн засгийн өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх асуудлыг хэлэлцсэн тухай Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл олон нийтэд удаа дараа мэдээлэл хийж байна. Татварын өршөөл үзүүлж болзошгүй гэсэн хүлээлт бий болсноор татвараа төлөхгүй байх сэдэл, хандлага нэмэгдэж, эдийн засаг, төсвийн тогтвортой байдал алдагдаж болзошгүй байна. Иймд татвар төлөгчдийн дунд бодит бус хүлээлт үүсгэн, төсвийн гүйцэтгэлийг эрсдэлд учруулахгүй байхыг уриалж байна" хэмээжээ.

У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Угаасаа та нарыг тансаглуулах мөнгийг өгч чадахгүй, тэр мөнгө нь байх ч үгүй за.
Өршөөл үзүүлэх хэрэггүйээ. Үе үе л ийм хууль гарга гээд байдаг тэгэээд сайжирч байгаа нь хаана байна. Эсрэгээрээ татвараа шударгаар төлж буй ААН үүдээ дэмж. Та нар хуулийн дагуу улсдаа татвараа төл.
АН битгий тэнэгт. Юм л бол өршөөлийн хууль гээд боломжтой хэсэгт нь үйлчилдэг хууль санаачилж байх юм. Татвараа төлөх л хэрэгтэй. Өмнө тэтгэврийн зээл тэглэх утгагүй шийдвэр гаргаснаас болж одоо тэтгэврийн зээлийг чухалчилдаг болчихоод, хугацааг нь сунгуулах гээд зүтгээд байна. Ирээдүйд өршөөлгөнө гэдэг хүлээт бий болгосон. Тэр шийдвэр улсад туйлын хохиролтой шийдвэр байсан шүү. Одоо сэхээрээч ээ