“Шатахууны түгээлт, нийлүүлэлтэд доголдол үүсээгүй”
Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Ашигт малтмал газрын тосны газар хамтран шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн болгох чиглэлд анхаарч, шуурхай арга хэмжээ авч байгаа гэв.
Тухайлбал, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг хэвийн явуулах, түгээлтийг тогтвортой байлгах үүднээс АҮЭБЯ нь Тээврийн цагдаагийн албатай хамтран өдрийн цагаар аюултай ачааг тээвэрлэн шатахууны нийлүүлэлтийг хийжээ.
Өдөрт дунджаар 2500 тонн автобензин, 4-5 мянган тонн дизель түлш импортолж байгаа бөгөөд шатахууны гол нийлүүлэгч ОХУ-аас импортолж буй бүтээгдэхүүн, тээвэрлэлтэд ямар нэгэн доголдол үүсээгүй болохыг Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай мэдээллээ.
2025 оны 12 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 35,450 тонн шатахуун импортолсон байна.
Арванхоёрдугаар сард манай улс 214400 тонн бүтээгдэхүүн импортлох захиалга өгөөд байгаа юм. Монгол Улсын хувьд шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй. Нийт хэрэглээний 95 хувийг ОХУ-аас, үлдсэн хувийг БНХАУ-аас импортолж буй аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.