Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин, Моди хоёр Энэтхэг болон ОХУ-ын худалдааг өргөтгөхөөр тохиролцов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хоёр баасан гарагт /2025.12.05/ хэлэлцэв. Тэд хоёр орны худалдлаа болон батлан хамгаалахын харилцааг өргөтгөхөөр тохиролцсон байна. Энэтхэг нь ОХУ-аас ихээхэн хэмжээний зэвсэг худалдан авдаг орон юм.

Москва 2030 он гэхэд хоёр улсын худалдааг 100 тэрбум ам.долларт хүргэх хүсэлтэй байна гэдгээ мэдэгдсэн. Үүний хүрээнд Энэтхэгээс худалдан авдаг бараануудаа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа гэж ОХУ мэдэгдсэн байна. Мөн Путин Энэтхэг рүү газрын тосны саадгүй урсгалыг үргэлжлүүлэхэд Москва бэлэн гэж хэлсэн юм. Украины дайн эхэлснээс хойш Энэтхэг ОХУ-аас их хэмжээний газрын тос хямд үнээр худалдан авах болсон. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дургүй байгаа тул Энэтхэгт дарамт шахалт үзүүлж байгаа билээ.

Ийм учир Энэтхэг Москвагаас саадгүй газрын тос нийлүүлэх саналд нь болгоомжилсон хариу өгсөн юм. Энэ тал дээр Энэтхэгийн гадаад хэргийн сайд хэлэхдээ дотоодын эрчим хүчний компаниуд нь өөрчлөгдөж буй зах зээл, арилжааны асуудлууд дээр үндэслэн шийдвэр гаргадаг гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button