Урьд шөнө Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байшин шатаж байсныг ОБЕГ-ын алба хаагчид унтраажээ
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр өчигдөр буюу 12-р сарын 07-ны 13:54 цагт Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Өвөр-Угтаал баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх салбарын алба хаагчдыг очиход иргэн А-ын “Sай” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 36-р хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 15:49 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр, 2х4 метрийн хэмжээтэй амбаар эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг нөхцөл байдал дээр ажиллаж унтраасан.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 02:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 11х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж тус тус унтраажээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САЙН БАЙНА УНТРААГААЛ БАЙГААРАЙ ИРГЭД ӨӨРСДӨӨН АНХААРАЛТАЙ БАЙЛДАА
Халуун охид таныг хүлээж байна - - Hot21.fun