EASL буюу Зүүн Азийн Супер лигт Монголын дээд лигийн аварга Хасын хүлэгүүд оролцож байгаа. Тэд "С" хэсэгт багтсан бөгөөд хэсгээ гурван хожил, нэг хожигдолтойгоор тэргүүлж байгаа юм.
Тэгвэл хэсгийн ээлжит тоглолтоо Changwon LG Sakers багийн эсрэг Монгол цагаар 18:10, Солонгос цагаар 19:10 цагт хийх аж. Тэд өмнөх тоглолтдоо New Taipei Kings багт хожигдол хүлээсэн. Маргаашийн тоглолт нь хэсэгтээ хийх сүүлээсээ хоёр дахь тоглолт бөгөөд сүүлийн тоглолтоо Япон улсын "Alvark Tokyo" багтай Монголд тоглох хуваарьтай.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.