Улс төрийн мэдээ

Ж.Энхбаяр: Монгол Улс 200 сая хэрэглэгчтэй зах зээл рүү гарахын тулд ЕАЭЗХ-той хамтарна

УИХ-ын МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнуудын хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэв.

2024 онд Монгол Улс 162 оронтой худалдаа хийж, 27.4 тэрбум долларыг эргэлдүүлжээ. Үүнээс 15,8 тэрбум долларын экспорт, 11,6 тэрбум долларын импортын худалдаа хийж, гадаад худалдаан дээр 4,2 тэрбум долларын ашигтай ажилласан байна. Гадаад худалдааны хоёр дах том хөрш Евроазийн эдийн засгийн холбоотой жилд 3 тэрбум долларын худалдаа хийдэг.

Евразийн эдийн засгийн холбоонд ОХУ, Казахстан, Беларусь, Армени, Кыргызстан гэсэн таван улс багтдаг. Эдгээр улсуудад Монгол улс 15-50 хувийн гаалийн татвартайгаар бараа бүтээгдэхүүнээ экспортолдог юм. Засгийн газар таван жил хэлэлцсэний  дүнд Евроазийн орнуудтай Монгол улс гурван жилийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар тохиролцож гарын үсэг зурлаа. 

Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр хэлэхдээ, Монгол Улс 3.5 сая хүнтэй жижиг зах зээлээсээ давж, 200 сая хэрэглэгчтэй зах зээлд экспорт нэмэгдүүлэхийг зорьж байна. Хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааг харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрүүлэх юм. Нийт барааны 97 хувь нь хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Евроазийн талаас аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн импортоор орж ирнэ. Монголчууд жилд 500 сая ширхэг өндөг хэрэглэдэг бөгөөд үүний 400 саяыг дотоодоос хангах боломж бүрдээд байна. Үлдсэн 90 сая өндгийг ЕАЭЗХ-той хамтарснаар тарифын хөнгөлөлттэй оруулж ирнэ. Улаанбуудайн хувьд 50 мянган тонн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой.

Хэлэлцээрт өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газар гарын үсэг зурсан, одоо УИХ соёрхон баталснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэв. Хэлэлцээр  гурван жилийн хугацаатай хэрэгжих юм. 

Монголын улсын экспорт  91.2 хувь нь БНХАУ-аас, уул уурхайн бүтээгдэхүүний 94 хувь БНХАУ-аас, ХАА-н бүтээгдэхүүний 87 хувь нэг улсаас хамааралтай байна. Тиймээс Монгол Улс олон тулгуурт эдийн засгийн бодлого баримталж, хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцаа хөгжүүлэх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ШИЛЭН ЦОГОО
ШИЛЭН ЦОГОО

ҮЙЛИЙН ҮР ГЭЖ БИЙ ! ЭДЭЛНЭ

Зөнч
Зөнч

Монголын жижиг,дунд үйлдвэрүүд ингээд дампуурлын хаалгаа цэлийтэл нээв.Мэдээж хорлонтой нь үүнийг эхлүүлсэн Хүрэлбаатар,Оюун-эрдэнэ, Амарсайхан,Ж.Энхбаяр нар ямар ч хариуцлага хүлээхгүй

Холбоотой мэдээ

Back to top button