Нийгэм мэдээ

“Азийн залуучуудын V пара наадам”-д 35 улсын 1,500 баг тамирчид өрсөлдөнө

“Азийн залуучуудын V пара наадам”-д 35 улсын 1,500 баг тамирчид 11 спортын төрөлд 481 медалийн төлөө өрсөлдөнө.

Түүнчлэн 650 албаны төлөөлөгч, 1000 сайн дурын ажилтан оролцох аж. Монголын баг тамирчид пара хөнгөн атлетикийн төрөлд 12, пара бочигийн спортод 5, пара пауэрлифтингийн өргөлтөд 1 нийт 18 тамирчин, 16 дасгалжуулагч, асран хамгаалагч, багийн албаны хүмүүс гэсэн 34 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан нартай Монголын үндэсний паралимпын хорооны Ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгон тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уулзаж, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2025 оны 12 дугаар сарын 07-14-ны өдрүүдэд болох “Азийн залуучуудын V пара наадам”-д Монголын баг тамирчдыг оролцуулах асуудлыг хэлэлцлээ. 

Манай улсын гурван спортын төрлийн баг тамирчдын бүрэлдэхүүнд хөнгөн атлетикийн

  • U20 насны ангилалд гүйлт, бөөрөнцөг түлхэлт, саваа мод шидэх болон жад шидэлтээр М.Золзаяа, С.Жавхланбадрал, Г.Амин-Эрдэнэ, Б.Хантүшиг, Г.Ган-Эрдэнэ, З.Тунамал-Эрдэнэ, Д.Тэмүүлэн нар,
  • U17 насны ангилалд  Г.Цэнд, Н.Амин-Эрдэнэ, М.Хүсэл-Эрдэнэ, Б.Баяр-Эрдэнэ, С.Энх-Амгалан нар оролцох юм.
  • Пара бочигийн U22 насны ангилалд  Д.Дагмидмаа, Б.Урангоо, Т.Мөнхдэмбэрэл, Б.Золзаяа, Б.Гавьяат нар өрсөлдөнө.
  • Пауэрлифтингийн 54 кг-ын жинд залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Д.Жигмэд нар тус тус оролцоно.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button