НИЙГЭМ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг камерын оператороор цагдаагийн сул орон тоонд ажиллуулж байна

Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар нь телехяналтын камерын ашиглалт, хяналтыг дээшлүүлж, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах зорилгоор англи хэл, компьютерийн мэдлэгтэй, хөдөлгөөний бэрхшээлтэй хоёр иргэнийг камерын оператороор олон нийтийн цагдаагийн сул орон тоонд ажиллуулж байна.

Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 111 дүгээр тогтоол, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахаас гадна хяналтын камерын ашиглалт болон илрүүлсэн хэрэг, зөрчлийн тоо өссөн нь шинэлэг ажил болсон юм.

Хяналтын камераар 242 зөрчил илрүүлэн хэв журам, замын цагдаагийн эргүүл, постуудад зарлан мэдээлж, зөрчил гаргасан 191 иргэдэд 2.635.000 төгрөгийн торгууль оногдуулан, 51 зөрчлийг газар дээр нь засуулан сануулж, иргэдээс ирүүлсэн 13 хүсэлтийн дагуу камерын бичлэг шүүж, 4 тээврийн хэрэгслийн дугаарыг илрүүлэн, 2 гээгдүүлсэн гар утас, эд зүйлсийг олж хариу өгөн, 2 гэмт хэргийг камерын тусламжтайгаар илрүүлжээ  

Мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зарласан сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцэж, Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцан амжилттай төгсөж нөөцөд бүртгэгдсэн иргэдийг олон нийтийн цагдаагаар ажиллуулж байгаа нь тэднийг ажлын байранд нь сурган дадлагажуулах, ажлын байранд дасан зохицоход нөлөөтэй шинэлэг ажил болж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Архан
Архан
1 сар 22, 2020 09:10

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэн ч шудрага байдаг цагдаагийнхан сайн үйлс хийсэн байна.

Мөнхтулга
Мөнхтулга
1 сар 22, 2020 14:20

Хотод аваачээ ийм хүмүүс ажилд үнэнч шүү дээ

Зочин
Зочин
1 сар 22, 2020 15:57

yamar mundag yum be

Зочин
Зочин
1 сар 22, 2020 17:26

Мэдрэмжтэй санаачилгатай зөв ажил эхэлжээ

Зочин
Зочин
1 сар 22, 2020 19:55

юу нь тэнэг бгаа Юм болоо .. манайхан яанадааа харин ч сайн л биз дээ тэдэнд ажил олддоггүй биз дээ..

Зочин
Зочин
1 сар 23, 2020 09:40

эд нар ажлаа сайн хийнэ бх шүү. зөв хмүүсээ ажилд авч. зовлон үзсэн хүн л бусдын зовлонг ойлгоно

зочин
зочин
1 сар 23, 2020 11:59

ёстой болж

Холбоотой мэдээ

Back to top button