Үйл явдал: Өнөөдөр нийслэлийн төсөв асуудал, шийдэл- Иргэдийн хяналт хэлэлцүүлэг болно
Өнөөдөр болох үйл явдлын тойм мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: “Нийслэлийн төсөв асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” хэлэлцүүлэг АТГ-ын Олон нийтийн төвийн хурлын зааланд болно.
10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10:30 цагт: “Дата эрх чөлөө: Иргэдийн хяналт” V үзэсгэлэнгийн нээлт "Норпей" арт галерейд болно.
11:30 цагт: БНХАУ-ын “Мен дун энержи” компанийн захирал Ли Жан Хуа “Олгой булаг” компанийн “Төхөм” уурхайд хөрөнгө оруулалт хийж хохирсон талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: БОНЗ-ын менежментийн тогтолцоо болон бүтээгдэхүүний баталгаажуулалтын гэрчилгээг "Сүү" ХХК-ийн байранд гардуулна.
15:00 цагт: “Тусгаар тогтнолын бэлгэдэл төгрөг 100 жил” сэдэвт шуудангийн марк, анхны өдрийн дугтуйны худалдаа Маркийн газар, Төв шуудангийн үйлчилгээний “А” заал, Шуудангийн үйлчилгээний 21, 36, 38, 46, 51-р салбарт болно.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.