“Warner Bros Discovery”-гийн төлөөх тэмцэл эрчимжиж, “Paramount” 108 тэрбум ам.доллар санал болголоо
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн стриминг болон студийг 72 тэрбум ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрсэн. Энэ тохиролцоо Холливуд, олон нийт болон АНУ-ын улстөрчдийн анхаарлыг хүртэл татаад байгаа юм. Тэгвэл “Paramount Skydance” компани “Netflix”-ийн саналыг давуулахын төлөө 108 тэрбум ам.доллароор “Warner Bros Discovery”-ийг худалдан авах хүсэлтэй гэдгээ мэдэгдлээ.
“Warner Bros Discovery”-гийн ТУЗ даваа гарагт /2025.12.08/ мэдэгдэл хийхдээ “Paramount Skydance”-ийн саналыг хянаж үзэх боловч “Netflix”-тэй холбоотой зөвлөмжөө өөрчлөхгүй гэсэн юм. ТУЗ “Paramount Skydance”-ийн саналын тал дээр одоогийн байдлаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байхыг компанидаа зөвлөсөн байна.
“Paramount Skydance” мэдэгдэл хийхдээ өөрсдийнх нь тавьсан санал “Netflix”-ийн хувьцаа эзэмшигчдэд 18 тэрбум ам.долларыг нэмж олгож, зохицуулалтын байгууллагаас зөвшөөрөл авахад амар байх тул илүү дээр санал гэжээ. “Paramount” болон “Warner Bros” студи хоёр нэгдэх нь уран бүтээлчдийн нийгэмлэг, кино театрууд болон хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийцнэ гэж тус компани мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.