Нийгмийн

Фото: АТҮТ ТӨҮГ “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-т байгууллага боллоо

Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүндэтгэлийн баярын арга хэмжээ Төрийн ордонд эхэллээ.Тэртээ 1925 онд эхэлж байсан автотээврийн салбар эдүгээ 100 жилийн ойтой золгож байгаа бөгөөд энэхүү баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон Олон улсын зочид төлөөлөгчид, үе үеийн тээвэрчид оролцож байна.

Мөн 100 жилийн ойтойгоо золгож буй тээвэрчдийн баярыг хуваалцан Монгол Улсын Их хурлын дарга Д. Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэснийг уламжиллаа.Автотээврийн салбарын 100 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг “Монгол Улсын Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт байгууллага”-аар шагнасныг захирал Б.Гүрсоронзон хүндэтгэлтэйгээр гардан авлаа.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button