ДЭЛХИЙ

Д.Трампын амийг хөнөөсөн хүнд гурван сая ам.доллар амлажээ

Ираны парламентын гишүүн Ахмад Хамзех АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын амийг хөнөөсөн хүнд гурван сая ам.доллар амлажээ. Энэ талаар өчигдөр ISNA агентлаг мэдээлсэн юм.

Ираны Зүүн өмнөд бүсийн Керман хотын ойролцоох Кахнуж мужаас сонгогдсон Ахмад Хамзех Керманы оршин суугчдын өмнөөс амлажээ. Тус хотод иранчуудын хүндэлдэг генерал Кассем Солеймани мэндэлсэн юм. Ираны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан тэрбээр нэгдүгээр сарын 3-нд Ираны нийслэл Багдадын нисэх буудлын ойролцоо АНУ-ын дроны халдлагад өртөн, амиа алдсан юм.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button