Үйл явдал: Хүний эрхийн форум өнөөдөр болно
Өнөөдөр болох үйл явдлын тойм мэдээллийг хүргэж байна.
08:00 цагт: Засгийн газрын хуралдаан болно.
08:30 цагт: -Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Оюутолгой"-н нээлттэй сонсголыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.
09:00 цагт: “Хүний эрхийн форум-2025” "Блю скай" зочид буудалд болно.
09:00 цагт: “Их түмэн санаачлага” хөтөлбөрийн аялал жуулчлалын зөвлөлийн 16 дугаар уулзалт “Новотел” зочид буудалд болно.
10:00 цагт: “Монголын ардчилсан хувьсгалын үр дүн, ололт, сорилт, өнөөгийн байдал, цаашдын төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн төв байранд болно.
10:00 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
17:00 цагт: Спортын салбарын шилдгийг тодруулах "Бөртэ чоно-2025" наадам "Чингис" зочид буудалд болно.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.