Гадаад мэдээДЭЛХИЙ

Украиныг сэргээн босгох төлөвлөгөөний гол зүйлс дээр АНУ-тай тохиролцсон гэж Зеленский хэллээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт /2025.12.10/ мэдэгдэл хийхдээ дайны дараа сэргээн босголт явуулах төлөвлөгөөний гол зүйлс дээр АНУ-ын албан тушаалтнуудтай тохиролцсон гэсэн байна. Зеленский хэлэхдээ Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнер, Сангийн сайд Скотт Бессент, “Blackrock” компанийн гүйцэтгэх захирал Ларри Финк нартай эдийн засгийн баримт бичиг дээр төвлөрсөн уулзалт хийсэн хэмээсэн юм.

Зеленский Ерөнхий сайд Юлия Свирыденко болон бусад албан тушаалтнуудын хамт АНУ-ын төлөөлөгчидтэй уулзсан юм. ОХУ-ын агаарын цохилт, фронтын шугам дээрх байлдааны улмаас сүйрсэн Украиныг сэргээн босгох асуудал нь энхийн хэлэлцээний гол асуудлуудын нэг болсон. Дайныг дуусгах гэсэн дипломат хүчин чармайлт сүүлийн үед эрчимжсэн. Их Британи, Франц, Германы удирдагчид лхагва гарагт /2025.12.10/ Трамптай утсаар ярьж, дайныг дуусгах гэсэн Вашингтоны хүчин чармайлтын талаар хэлэлцжээ. Украиныг дэмжиж буй Европын холбооны гишүүд өнөөдөр /2025.12.11/ уулзаж хэлэлцэх төлөвтэй байна. Тэдгээр орнууд хэлэлцээний үр дүн хэт Москвагийн талд гарахаас сэргийлээхээр ажиллаж буй.

Эх сурвалж: Reuters

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button