Гадаад мэдээДЭЛХИЙ

Хөдөлмөрийн зах зээл санаа зовоож буй тул АНУ бодлогын хүүгээ дахин буурууллаа

АНУ-ын Холбооны нөөцийн сан лхагва гарагт /2025.12.10/ бодлогын хүүгээ бууруулж буйгаа зарлажээ. Тус улсын инфляц өндөр байгаа ч гэсэн хөдөлмөрийн зах зээл санаа зовоож байгаа учир бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргав. Тодруулбал хүүг 3.5-3.75 хувь болгосон нь сүүлийн гурван жилийн хамгийн бага үзүүлэлт юм.

Ирэх жил ХНС дор хаяж нэг удаа бодлогын хүүг бууруулна гэж төлөвлөж байна. Гэвч ХНС-гийн доторх хагарал улам гүнзгийрч, энэ удаад гурван албан тушаалтан бодлогын хүүг бага хувиар бууруулахын эсрэг санал өгчээ. Чикаго дахь ХНС-гийн ерөнхийлөгч Аустан Гулсби, Канзас хотын ХНС-гийн ерөнхийлөгч Жеффри Шмидт нар хүүг хэвээр байлгахыг дэмжсэн юм. Харин ХНС-гийн захирагчдын зөвлөлийн гишүүн Стефен Миран илүү их хэмжээгээр бодлогын хүүг бууруулах хүсэлтэй байжээ.

ХНС-гийн албан тушаалтнууд 2026 оны ДНБ-ий өсөлтийн таамаглалаа 1.8 хувиас 2.3 хувь болгон нэмсэн юм. Ирэх жил инфляцын түвшин таамагласнаас бага зэрэг буурна хэмээн хэтийн төлөвөө өөрчилсөн ч ажилгүйдлийн түвшний таамаглалаа хэвээр үлдээсэн байна.

Эх сурвалж: Korea Times

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button