Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлага

Жил цуглуулсан мөнгөө ЭХЭМҮТ-д хандивласан 15 настай Л.Энх-Баян: Сайн үйлсийн сан байгуулсан

Монголын үндэсний бөхийн холбоо сайн үйлсийн аяны хүрээнд "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв"-д хандив цуглуулах барилдааныг зохион байгуулсан. Тус барилдааны үеэр "Сант" сургуулийн 10-р ангийн сурагч Л.Энх-Баян охин хоёр сая төгрөг болон 2000 ширхэг амны хаалтыг хандивласан юм.

Мөн Л.Энх-Баян цаашид сайн үйлсийн аян зохион байгуулахаар өөрийн нэрээр сан байгуулжээ. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

-Нэг ч гэсэн хүүхдийг эрүүл байгаасай гэж хоёр сая төгрөг, 2000 ширхэг амны хаалт хандивласан-

-"Энх-Баян" санг хэзээ байгуулав, мэдээж сан байгуулахад тусалж дэмжсэн хүмүүс олон байсан байх?

-Хамгийн анх сан байгуулах талаараа ээждээ хэлсэн. Ээж маань "гол нь чи хийх зүйлсээ мэдээд, өөрөө чадна гэж бодож байгаа бол" охиноо дэмжинэ гэж хэлсэн. Сайн үйлсийн аян өрнүүлдэг сан байгуулахын тулд албан ёсны бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болсон. Энэ бүхэнд миний ээж тусалсан. Харин аав маань намайг сонсож,ярилцаж үзэл санаанд маань чиглэл хандлага нэмэрлэсэн. Энэ бүхэнд миний гэр бүл тусалсан. Ямар ч байсан анхныхаа үйл ажиллагааг хийчихсэн байж байна.

- Анхны үйл ажиллагаагаа хийсэн гэж байна. ЭХЭМҮТ-д хандив өгсөн шүү дээ?

-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандив цуглуулах барилдаан болсон. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа найзууд болон ах эгч, дүү нартаа туслахын тулд "миний хийх ёстой зүйл энэ юм байна" гэж бодсон. Тэнд эмчлүүлж байгаа хүүхэд бүхэн гэр бүлийнхээ гэрэл гэгээ нь байж таараа. Тиймээс нэг ч гэсэн гэр бүл хүүхдийг эрүүл, аз жаргалтай байлгахыг тулд хоёр сая төгрөг, 2000 ширхэг амны хаалт хандивласан. Өвлийн улирал учир томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаа болохоор амны хаалт өгсөн. Миний амны хаалтыг зүүгээд нэг ч гэсэн хүүхэд ханиадаар өвчлөхгүй байгаасай гэж хүссэн нь тэр.

-Хоёр сая төгрөг бага мөнгө биш. Тэр тусмаа 15 настай хүүхдийн хувьд. Санхүүгээ хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Санхүүгээ өөрөө бүрдүүлсэн. Нэг жилийн хугацаанд цуглуулсан мөнгөнөөсөө хандивласан. Өдөр тутмын хэрэглээний мөнгөнөөсөө хадгалж цуглуулсан.

-Анх тусалсан хүүхдээсээ "баярлалаа" гэх үгийг сонсоод хоёр өдөр марталгүй бодож явсан-

-Цаашдаа танай сангийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зорилгын тухай?

-Ойрын хугацаанд манай сан үндсэн гурван ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Эхний ээлжид судалгаа хийхээр төлөвлөсөн. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн эрхээ хамгаалуулж байгаа талаар судална. Тэдний эрх юун дээр зөрчигдөж байгаа эсэхийг судалж хөгжингүй орнуудтай хариуцуулна гэсэн үг. Хөгжингүй орны хүүхдүүдийн хүсэл зорилго, нийгмийн оролцоог өөрийн улсын хүүхдүүдтэй харьцуулж судлахаар төлөвлөсөн. Судалгааны үр дүнгээр "манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр ээлтэй улс вэ" гэдгийг тодорхойлж болох байх. Хоёрдугаарт, судалгааныхаа үр дүнд үндэслээд "хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаварлахгүй" байх хөдөлгөөн" өрнүүлье гэж бодож байгаа. Ихэвчлэн манай үеийн хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хараад удаан хугацаагаар ширтээд байдаг. Энэ нь тэдэнд тухгүй сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эрх тэгш, энгийн харьцахыг уриална.

-Сүүлийнх нь?

-Хүүхдийн эрхийн гарын авлага гаргахаар төлөвлөж байгаа. Хүүхдүүд бид өөрсдийнхөө эрхийг мэдэхгүй бол хамгаалж чадахгүй. Эрхээ мэдэхгүйгээсээ болж хүүхэд хүчирхийлэлд өртөх эрсдэл үүснэ. Тиймээс тэдний эрхийг мэдүүлж, эрхээ хамгаалуулахын тулд хэнд хандах ёстой зэрэг суурь мэдлэгийг өгөхийг зорьж байгаа. Номоо хүүхдүүд ойлгоход хялбар зурагт ном гаргахаар төлөвлөсөн. Гарын авлагаа хэвлүүлээд бүх хүүдүүддэд үнэгүй тараана гэж бодож байгаа.

-Анх яагаад хүүхдүүдэд тусалъя гэсэн бодолтой болсон бэ?

-Манай аав, ээж хүнд тусалж бай, хүнийг битгий ялгалгүй харилцаа үүсгэх хэрэгтэй гэж захиж хүмүүжүүлсэн. Бага байхдаа байрныхаа гадаа тоглодог байсан юм. Тэгэхэд манай байранд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг байсан. Тухайн үед жаахан хүүхэд байсан учраас тэр хүүхэд рүү удаан ширтсэн. Тэгтэл аав нь надад хандаж "битгий удаан ширтээрэй, найз чинь эмзэг хүлээж авдаг шүү" гэж хэлсэн нь санаанаас огт гардаггүй. Байрны хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй сайн харилцаатай биш бүгд л удаан ширтээд, өдсөн хандлага гаргадаг байсан. Тэр цагаас хойш өөрсдийгөө хамгаалж чадахгүй, зарим нь илэрхийлж чадахгүй учраас би тэдэнд тусалж тэдний эрхийг хамгаалах ёстой юм байна гэсэн бодол тээсэн.

-Анх хүнд яаж тусалж байсан аа одоо сандаг уу?

-Нэг өдөр байрныхаа гадаа салхилж байтал өнөөх хөгжлийн бэрхшээлтэй найз маань тэргэнцрээсээ уначихсан юм. Би сандарч очоод арай хийж босгосон. Учир нь надаас том биетэй хүүхэд байсан. Тухайн үед тусалсан хүүхдээсээ "баярлалаа" гэдэг үгийг сонсоод хоёр өдөр марталгүй бодож явсан. Өөрийгөө хоёр өдөр тийм аз жаргалтай байна гэж бодоогүй. /инээв/

-Анх найздаа туслаад "баярлалаа" гэдэг үгийг сонсоод хоёр өдөр марталгүй явж. Сая жилийн хугацаанд цуглуулсан мөнгөө хандивлахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би чадлаа гэж бодсон. Миний өгсөн амны хаалтыг эмнэлгийн ажилчид ганц ч гэсэн өдөр хэрэглээд ханиадны эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадвал миний хүсэл биелэх нь тэр. Өөрөө бага байхдаа ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж, мэс засалд хүртэл орж байсан. Намайг эмчлүүлж байхад амны хаалтаас эхлээд шархны наалт, боолт зэрэг нь дуусчихсан байдаг байсан. Тиймээс эцэг эхчүүд нь ойролцоо эмийн сангууд руу гүйх шаардлага үүсдэг. Миний өгсөн хоёр сая төгрөгөөр ядаж ганц өдөр ч гэсэн тэд шархны боолтод эмийн сан руу явах шаардлагагүй болсон нь миний хувьд том амжилт. Тиймээс өөрийгөө чадсан гэж бодож байгаа.

Алслагдсан сумдын хүүхдүүд рүү чиглэж ажиллахыг зорьж байгаа

-Цаашид сангийнхаа үйл ажиллагааг томруулах, магадгүй орон нутгуудад салбар байгуулах бодол бий юу?

-Миний хүсэж байгаа зүйл бол бидэнтэй хамт өсөж торниж буй хүүхдүүд ганц өдөр ч болтугай аз жаргалтай, эрх нь зөрчигдөхгүй байгаасай гэж хүсэж байгаа. Манай улс том газар нутагт цөөхүүлээ амьдардаг учраас хөдөөгийн алслагдсан сумуудад эрүүл мэндийн болон бусад төрлийн үйлчилгээ хүрэхгүй байх магадлалтай. Тиймээс тэдэнд ойртсон ажил хийнэ. Гэхдээ одоогоор яаж хийхээ хараахан мэдэхгүй л байна /инээв/.

-Үеийн найзууд нь хэр зэрэг дэмжиж байна?

-"Сая хандив өгснийг чинь мэдээнээс хараад чамаар зөндөө их бахархлаа" гэх мэт урмын үг их хэлсэн. Түүнээс гадна манай гэр бүл ойлгож, дэмжиж тусалдаг учир том түшиг болдог.

-Ярилцлагынхаа төгсгөлийг зочиндоо үлдээе. Үеийнхэндээ болон дүү нарт хандаж уриалга хэлэх байх?

-Нэгнийгээ сонсож, ойлгож асуудлыг нь шийдэж тусалдаг байгаарай гэж хэлмээр байна. Хүүхдийн эрх ямар нэгэн ашиг хонжоо, сонирхлоос үргэлж дээгүүрт тавигдах ёстой. Тиймээс өөрсдийнхөө болон найзуудынхаа төлөө дугарч, эрхээ эдэлж, үүргээ биелүүлдэг байя гэж уриалмаар байна. Хэрэв томчуудаас айж өөрсдийн эрхээ эдэлж чадахгүй байгаа бол манай сан руу холбогдоорой, би туслахад үргэлж бэлэн гэж хэлмээр байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхэд насандаа ингэж бодож үйлдэж чадна гэдэг үнэхээр гайхалтай ирээдүйд энэ охиноор Монгол Улс бахархах нь гарцаагүй

Зочин
Зочин

Ийм эерэг мэдээ унших сайхан байна сүүлийн үед дандаа хэрүүл маргаан дүүрэн байхад ийм охид байгааг харахад итгэл төрж байна

Зочин
Зочин

Ингээл олон улсын тэтгэлэг ногоон гэрэл.

Сайн
Сайн

Гадаадын их сургуулийн тэтгэлэг авахад нь тун хэрэгтэй арга хэмжээ болжээ. Ерөнхийдөө бол хувийн сургуулиуд энэ тал дээр их анхаарч, зөвлөгөө өгч ажилладаг л даа. Дүүд хандаж хэлэхэд, төсвийн байгууллагад хандив өгөхөөр ихэнхдээ улс төрчдийн утсан хүүхэлдэйнүүд нь идээд уучихдаг юм шүү. Бүгд биш л дээ, ихэнх нь. Шууд хэрэгтэй хүнд нь, хэрэгтэй байгууллагад нь хандивлаж байгаарай.

Зочин
Зочин

Iim zaluu nasandaa busdad tuslah setgeltei baina gedeg mash ih baharhal turuulj baina ene ohinii hiij baigaa zuil bol zovhon handiv bish harin busad huuhed zaluu dad uger duuriilal bolj chadna

Зочин
Зочин

Ene medee unshaad setgel mash ih duulaarsan manaid iim sain setgeltei huuhed bna gedegt itgel turlee tomchuud bid ch bas ichih heregtei

Зочин
Зочин

Ene ohin bol unen утгаараа ireeduin gerel shuu zugeer yaridag ug bish boditoor haruulj chadlaa

Зочин
Зочин

Ene bol zovhon neg handiv ogson tuhai bish harin setgel handlaga humuujliin tuhai medee baina

Зочин
Зочин

Хүүхэд байж өөрийн хүсэл мөрөөдлөөс татгалзаад бусдад тусална гэдэг маш том сэтгэл зүрхтэй хүний шинж

Зочин
Зочин

Ene ohinii yariag unshaad uuriin huuhdee yaj humuujuuleh yostoi ve gej bodoj uzev

Зочин
Зочин

Ийм охид олон болоосой нийгэм өөрөө аяндаа эдгэрнэ гэж бодогдлоо

Зочин
Зочин

Ene bol jinhene eh oronch humuujil baina tom tom ugs yarilgui ch uildleeree haruulsan

Зочин
Зочин

Iim medee olon baih tusam ard tumen negnee itgeh итгэл nemegdene

Зочин
Зочин

Хүүхдүүдийг ойлгож сонсдоггүй томчууд уншаасай гэж хүсэж байна

Зочин
Зочин

Ene ohinii hiij baigaa zuil bol nasandaa bagtahgui tom ajil shuu

Зочин
Зочин

Ene ohinii san uild ajillagaa ni boditoi bas zov chigleltei sanagdlaa

Зочин
Зочин

Ireeduid ene ohin zovhon neg hun bish olon hunii toloo ajillaj chadna gedegt итгэлtei baina

Зочин
Зочин

Хүүхдийн эрхийн талаар хүүхэд өөрөө ингэж ярьж байгаад үнэхээр бахархаж байна

Зочин
Зочин

Ene bol social media deer shуугиад мартагдах medee bish udaan sanagdah tuuh

Зочин
Зочин

Iim охид байхад Монголын ирээдүйд айх зүйл алга

Зочин
Зочин

Энэ охины эцэг эхэд нь талархах ёстой зөв хүмүүжил ийм л үр дүн өгдөг

Brittany
Brittany

Биткойноосоо залилуулсны дараа би өөртөө дахин хэнд ч итгэхгүй гэж амласан.

Луйварчид маш мэргэжлийн бөгөөд итгэл үнэмшилтэй байсан тул би өөрөөсөө өөр хэн ч буруутгахгүй юм шиг санагдсан. Би маш их хэмжээний мөнгө алдсан бөгөөд энэ тухай бодох бүртээ гэдэс минь өвддөг байв. Бүр дордуулж хэлэхэд онлайнаар байгаа бүх хүмүүс нэг л зүйлийг хэлсээр байв. Биткойн хулгайлагдсан л бол үүрд алга болдог. Энэ хэллэг намайг зовоож байв.

Би анх GHOSTTRACKHACKERS-ийн талаар сонсоод бараг л үл тоомсорлосон. Би сонор сэрэмжтэй байсан бөгөөд хоёр удаа хууртагдахыг хүсээгүй. Гэхдээ ямар нэгэн зүйл надад ядаж тэднийг сонсохыг хэлсэн. Эхнээсээ л тэд тэвчээртэй, мэргэжлийн байсан бөгөөд хоосон амлалт өгөөгүй. Үүний оронд тэд блокчэйн хэрхэн ажилладаг, хулгайлагдсан хөрөнгийг хэрхэн мөрдөж болохыг нарийвчлан тайлбарласан. Би тэдэнд гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн ч үнэнийг хэлэхэд би тийм ч их зүйл хүлээгээгүй. Гэвч өдрүүд өнгөрөх тусам тэд надад мэдээлэл өгч, ахиц дэвшил гаргаж байгаагийн тодорхой нотолгоог харуулсан.

Саруудын дараа анх удаа би бага зэрэг найдвар мэдэрсэн. Хэдэн долоо хоногийн дараа би хэзээ ч сонсохгүй гэж бодож байсан мэдээгээ хүлээн авлаа. Тэд миний хулгайлагдсан Биткойныг амжилттай эргүүлэн авсан. Түрийвчинд минь үлдсэн үлдэгдлийг сэргээхийг хараад би үнэхээр их уйлсан. Би үүнийг боломжгүй гэж өөртөө итгүүлж байсан ч энэ нь яг ийм байсан. GHOSTTRACKHACKERS-д хэр их талархаж байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэд зүгээр л миний мөнгийг буцааж өгөөд зогсохгүй, итгэлийг минь сэргээж, ийм зовлонтой туршлагын дараа надад сэтгэлийн амар амгаланг өгсөн. Хэрэв та үүнийг уншиж байгаа бөгөөд миний өмнө нь байсан, эргэлзэж, айж, найдваргүй байдалд байгаа бол. Сэргээх боломжтой гэдгийг танд мэдээсэй гэж хүсэж байна. Бүү бууж өг. Би бараг л бууж өгсөн, гэхдээ тэдний ачаар би амьдралаа эргүүлэн авсан.
Холбоо барих мэдээллийг доороос үзнэ үү. Имэйл: ghosttrackhackers @ gmail. com

Brittany
Brittany

Биткойноосоо залилуулсны дараа би өөртөө дахин хэнд ч итгэхгүй гэж амласан.

Луйварчид маш мэргэжлийн бөгөөд итгэл үнэмшилтэй байсан тул би өөрөөсөө өөр хэн ч буруутгахгүй юм шиг санагдсан. Би маш их хэмжээний мөнгө алдсан бөгөөд энэ тухай бодох бүртээ гэдэс минь өвддөг байв. Бүр дордуулж хэлэхэд онлайнаар байгаа бүх хүмүүс нэг л зүйлийг хэлсээр байв. Биткойн хулгайлагдсан л бол үүрд алга болдог. Энэ хэллэг намайг зовоож байв.

Би анх GHOSTTRACKHACKERS-ийн талаар сонсоод бараг л үл тоомсорлосон. Би сонор сэрэмжтэй байсан бөгөөд хоёр удаа хууртагдахыг хүсээгүй. Гэхдээ ямар нэгэн зүйл надад ядаж тэднийг сонсохыг хэлсэн. Эхнээсээ л тэд тэвчээртэй, мэргэжлийн байсан бөгөөд хоосон амлалт өгөөгүй. Үүний оронд тэд блокчэйн хэрхэн ажилладаг, хулгайлагдсан хөрөнгийг хэрхэн мөрдөж болохыг нарийвчлан тайлбарласан. Би тэдэнд гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн ч үнэнийг хэлэхэд би тийм ч их зүйл хүлээгээгүй. Гэвч өдрүүд өнгөрөх тусам тэд надад мэдээлэл өгч, ахиц дэвшил гаргаж байгаагийн тодорхой нотолгоог харуулсан.

Саруудын дараа анх удаа би бага зэрэг найдвар мэдэрсэн. Хэдэн долоо хоногийн дараа би хэзээ ч сонсохгүй гэж бодож байсан мэдээгээ хүлээн авлаа. Тэд миний хулгайлагдсан Биткойныг амжилттай эргүүлэн авсан. Түрийвчинд минь үлдсэн үлдэгдлийг сэргээхийг хараад би үнэхээр их уйлсан. Би үүнийг боломжгүй гэж өөртөө итгүүлж байсан ч энэ нь яг ийм байсан. GHOSTTRACKHACKERS-д хэр их талархаж байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэд зүгээр л миний мөнгийг буцааж өгөөд зогсохгүй, итгэлийг минь сэргээж, ийм зовлонтой туршлагын дараа надад сэтгэлийн амар амгаланг өгсөн. Хэрэв та үүнийг уншиж байгаа бөгөөд миний өмнө нь байсан, эргэлзэж, айж, найдваргүй байдалд байгаа бол. Сэргээх боломжтой гэдгийг танд мэдээсэй гэж хүсэж байна. Бүү бууж өг. Би бараг л бууж өгсөн, гэхдээ тэдний ачаар би амьдралаа эргүүлэн авсан.
Холбоо барих мэдээллийг доороос үзнэ үү. Имэйл: ghosttrackhackers @ gmail. com.

Зочинзочинzochin
Зочинзочинzochin

Үйлс өөдрөг амьдрал нь аз жаргалаар дүүрэн баыг

Баганаа
Баганаа

Хөөе Баян, Захирал , Боссуудаа та нар хүүхдээс дор амьдрах юм даа ичиг ичиг ичиг ее ее бөөвөө бөөвөө

Bayr
Bayr

Eej Aaw Vnexeer sain xvmvvjvvlj bn
Aaw Eejid ni bayrlalaa ????
Bas Ene oxin vnexeer zow setgelgeetei xvvxed bn

Зочин
Зочин

Ямар ухаантай хайр дүүрэн хөөрхөн охин бэ. Сангаа ил тод нээлттэй сайн ажиллуулаарай туслах хүн зөндөө байгаа.

Зочин
Зочин

Estoi gegeerliig olson huuhed baina daa amjilt husieya

Холбоотой мэдээ

Back to top button