НИЙГЭМНийгэм мэдээ

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хүргүүлнэ

Хүйтний эрч чангарч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбоотой Шадар сайд Х.Ганхуяг Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан зарлаж 21 аймгийн удирдлага, холбогдох албаны хүмүүстэй цахим хурал хийн үүрэг чиглэл өгчээ. Хуралдаанаар "өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангаж байгаа" талаар хэллээ.

Мөн өвөлжилт хүндрэх шинжтэй аймгуудад ирэх оны нэгдүгээр сарын 10–20-ны хооронд газар дээр нь ажиллахаар төлөвлөжээ. Өнгөрсөн өдрүүдэд баруун бүсийн аймгуудын улсын нөөцөөс 47 суманд түлш шатахуун илгээсэн байна.

Түүнчлэн шадар сайд орон нутгийн удирдлагуудад:

  • - Малчдад төрийн үйлчилгээг хүндрэлгүй хүргэх,
  • -Сурагчдын хичээлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах,
  • - Цасан шуурга, аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээний төлөвлөлт, техник хүн хүчний бэлэн байдлыг хангах,
  • - Зудын эрсдэлийг бодитоор үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх,
  • - Малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж нөөцийг тасралтгүй хангах үүргийг өгчээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button