УЛС ТӨР

“Хариуцлага яригдана, албажаагүй ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй”

Маргаашаас эхлэн дугаарын хязгаарлалт хийх болсонтой холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр тус шийдвэрийг албажаагүй, хүний эрх зөрчсөн үйлдэл тул хариуцлага тооцно гэв.

Тодруулбал,

“Дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв” гэлээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв, гэнэт дураараа аашилж, иргэдийн зорчих эрхийг хязгаарлах нь буруу. Ядаж хэд хоногын өмнөөс мэдэгдэж, ажил, амьдралаа зохицуулах боломж олгох хэрэгтэй. Дээр нь дунд сургуулийн амралт эхлээд хөдөлгөөний эрчим буурна гэдгийг тооцож мэддэггүй ямар амьтан бэ?

Хариуцлага хүлээлгэ
Хариуцлага хүлээлгэ

3мянган хүний саналаар 1.6 сая хүнийг төлөөлөхгүй шүү. Хар хүйтэнд, дээр нь хичээл сургууль амрахын хооронд цагаа олоогүй шийдвэр байсан.

Зочин
Зочин

Шөнө орой шийдвэр гаргаж маргаж арай3

Зочин
Зочин

НЭГ МУУ ЦАГДААНЦАР ТӨРӨӨСӨӨ ТОМ ТОЛГОЙ ГАРГАДАГ БОЛЖЭЭ АЖЛААС НЬ ГУСААД БАРУУН ТОВЧООНЫ МӨНГӨ ХУРААГЧ БОЛГО

Зочин
Зочин

Nyambaatar duraara avirlaj bn. yadaj neg honogiin umnu zarlaj boldoggui yumu. shunu bolj bhad iim shiidver garlaa geed bhda yahavde

Зочин
Зочин

Дураараа ч гэх шиг. Наана нь өчнөөн өдөр иргэдийн саналыг аваа биз дээ. Саналын үр дүнгээр шийдвэр гарна гэж хэлээд л байсан. Ганц ажил хийж байгаа хүнээ ашиг сонирхлын зөрчилтэй хэдэн нөхөд боорлочих юм аа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуцаарай муу бөгс долоогч минь

Зочин
Зочин
Reply to  Зочин

УГААСАА САНАЛ АСУУЛГЫН ПОРТАЛ НЬ АЖИЛЛАХГҮЙ, САНАЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ХЭРНЭЭ ТОО НЬ ӨӨРЧЛӨГДӨӨД БАЙСАН.
Дээрээс нь хотын иргэдийн хэдэн хувь нь тэр санал асуулгын сайтруу чинь хандах чадвартай гэж бодож байна?, аймаг орн нутгаа хөгжүүлж чадаагүй байж хотод ирээд улсын хөгжил яриад байх юм.

Зочин
Зочин

Санал авалт худлаа байсааан . Дэмжихгүй нь ажиллахгүй, ямар хулгайч ингэж иргэдээ доромжилж байна? ДҮҮЖИЛ

Лай вэ?
Лай вэ?

Зөв шүү

АРД
АРД

Энэ нэг попорч, ард түмнээс оноо авах гээд ядсан БЗС-гийн хулгайч.

Зочин
Зочин

Замын цагдаагаар замын хөдөлгөөн зохицуулж түгжрэл үүсгэж цагдаа, иргэдийн хооронд зөрчил маргаан үүсгэдэг байсан бол одоо гэрлэн дохиогоор замын түгжрэл үүсгэж байна. Өнгөрсөн баасан гаригт Гэсэр сүмээс зүүн эргэж 3, 4-р хороолол руу чиглэсэн гэрлэн дохионы улаан гэрэл 20 минут аслаа. Хотын төвд түгжрэл их байхад хот руу орох урсгалын ногоон гэрлийг асааж орхиод, хотоос гарах, зурагт, 3, 4-р хороолоол чиглэсэн хөдөлгөөний улаан гэрлийг 20 минут асаагаад орхихоор түгжрэл нэмэгдэж л таарна. Зохиомол түгжрэл үүсгээд байгааг ард түмэн мэдэж байгаа шүү. Ажлаа зөв, шударга хийгээрэй. Дураараа, хэн нэгний амаар, даалгавраар ажиллаж болохгүй шүү Тээврийн цагдаагийн албанд ажиллаж байгаа ард түмний нэг хэсгүүдээ!!!

Иргэн
Иргэн

МАН мафиууд хариуцлага гэдэг үгийг харамгүй чалчих юм даа!!! Хариуцлага гэдэг үгийг хариуцлагатай жудагтай, хулгай луйвараар баяжаагүй хүмүүс хэлэх эрхтэй байдаг юм шүү дээ Энхбаяраа түүнээс биш МАН -АН мафиууд шиг авилгалын баасандаа живсэн өмхий амтай улс төрчидийн амнаас гадаг үг биш шүү ац минь!!!

Иргэн
Иргэн

Эрх бүхий дарга, байгууллага нь шийдвэрээ гаргаач дээ.

хүннү
хүннү

ТЦГ цаг үеээ тооцох ёстой. Одоо сургууль амарсан араас нь их дээд сургууль амарч эхэллээ. Яг энэ үед түгжрэл багасдаг. Үүнийг яагаад тооцож чадахгүй байгаа юм? “Шинэ жил дөхөөд” гэнээ…энэ ямар хамаатай юм. Б. Энхбаяр сайд та ТЦГ-ын ийм мулгуу удирдлагуудад хариуцлага тооцож иргэд олон түмэнд мэдэгдэх хэрэгтэй. Энэ нөхдүүд арай л хэтэрлээ.

Монгол
Монгол

Дүлзэн энхбаяр гэж саадыг зайлуул

Зочи
Зочи

Хуулийн сайдын зөв

Холбоотой мэдээ

Back to top button