ТӨК-ийн менежерүүдээс ₮29 тэрбумыг хэмнэх нэрээр, дэд сайдуудыг авч ирж төсөвт ₮414 саяын жин даруулна
Яг нэг жилийн өмнө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь төрийн өмчит бүх компанид МАН, АН, ХҮН намаас нийт 400 хяналтын менежерийг томилно гэсэн ч 128 томилоод зогссон.
Гэтэл Г.Занданшатарын Засгийн газар дээрх 128 хяналтын менежерийн албан тушаалыг халж, оронд нь дэд сайд нарыг томилохоор болчихлоо. Тодруулбал, дэд сайд нарын томилгоог оны өмнө хийхээр болж.
МАН, АН, ХҮН намаас томилсон бүтээмж, хяналтын менежерийн цалингийн зардлыг 29 орчим тэрбум төгрөг гэж тусгасан байжээ. Үүнээс гадна унаа, байр бусад хангамжийн зардал ч нэмэгддэг байна.
Цалинг нь тооцоолж үзвэл, нэг менежерийн сарын цалин 6 сая. Жилдээ 72 сая төгрөгийн төрийн өмчит компаниасаа авдаг гэсэн үг.
Түүний оронд 16 дэд сайдыг 414 сая төгрөгийн цалинтай ажиллуулж, 58 дахин хэмнэлт хийж болно гэж үзэж байгаагаа Г.Занданшатарын Засгийн газрынхан ярьсаар буй. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын дарга Н.Учрал баасан гарагийн чуулганаар "Дэд сайд байхгүй учир Засгийн газрын сайд нар чуулгандаа оролцож амжихгүй байна. Яам дээр ажил их байдаг" гээд хэлээд амжив.
Харин Дэд сайдын цалинг тооцоолон үзвэл, сардаа 2.1 сая төгрөг, жилдээ 25.2 сая төгрөгийн Улсын төсвөөс хүртэнэ.
Менежерүүдийг халж, дэд сайдыг томилж төсөв хэмнэнэ гэж байгаа нь өрөөсгөл. Учир нь хяналтын болон бүтээмжийн менежерүүдийн цалинг тухайн ТӨК-аас гардаг. Ерөнхийдөө дотоод төсвөөсөө цалингийн зардлаа зохицуулдаг гэсэн үг. Харин Дэд сайдуудын цалинг Улсын төсвөөс гаргадаг. Угтаа төсвийн орлогын тасалдал 2 их наяд давчихсан энэ цаг үед Дэд сайдуудтай болсноор зардал мөн өсөх нь.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар ч байгууллагад дэд дарга, дэд захиралын үүрэг хэрэгтэй байдаг. Монголд л ад үзээд байгаа болхоос
Дэд сайдаар юугаа хийнэ ээ МАН хүнээ багтаахгүй сандарч байна аа даа. Бас Хэсгийн ахлагч хэмээх сонгуулийн ажилтнуудаа хууль ёсны төрийн ажилтан болгоно гэнэ үү. Бүү давар
Ali alin shaardlaggui shde
Сайд, дарга нар улс төрийн нэрээр томилогддог учир ажлаа хийж чадөхгүй бгаалдаа. Тэгээд эрхэлж зарах хүн авахгэж бгаам бна. Дэд сайдын цалингаас гадна 300 саяаи машин, жолооч, нарийн бичиг гээд нэмэгдэж өгнө. Өрөө засч өгнө, тансаг байр түрээслэнэ...
Эргүү юмуу. Менежерүүд нь ТӨҮГ аас цалинждаг. ТӨҮГ өөрийгөө санхүүжүүлдэг төсвөөс 1 төг ч авдаггүй. Дэд сайд харин төсвөөс цалинжина. Төсвийн дарамт шүү дээ. Арл түмнийг юу ч мэдэхгүй гэж хуураад байгаа юмуу
дэд сайдгүй болоод л байгаа биз дээ. юу нь болохгүй болоод дэд сайдтай болох хэрэгтэйгээ хэлэх хэрэгтэй ыайх даа
Зайл
Маш муу байна. МАН/ынхаан Зандка, Учралаа