Г.Дамдиннямын лоббидсон хуулиар 18 хувийн хүүтэй репо зээл авах шатахуун импортлогч алга, Роснефтийн шахалт уу

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын УИХ-ын чуулганаар оруулж ирсэн Стратегийн ач холбогдол бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлж батласан.
Ингэхдээ уг хууль нь Монголбанкнаас 500 тэрбумын репо санхүүжилтийг дотоодын шатахуун импортлогч компаниудыг шатахууны нөөцлүүрийн сав барихад зориулж зээлээр олгох бөгөөд 2031 он хүртэл хэрэгжинэ.
Дотоодод шатахууны өдрийн нөөц хурдан дуусаж, иргэдийн дунд дараалал үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх ганц гарч нь энэхүү хуулийн төсөл хэмээн Г.Дамдинням тайлбарлаж, зүтгүүлсэн. Гэтэл УИХ-ын чуулган дээр уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр зарим гишүүдийн зүгээс ийм өндөр хүүтэй зээлийн санхүүжилтийг авах дотоодын шатахуун импортлогч компаниуд алга гэдгийг хэлж байв.
Өөрөөр хэлбэл шатахуун нөөцлөгч сав барихын тулд жилийн 13.5 хувийн хүүтэй зээлийг Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан өгөхөд эрсдлийн шимтгэл, банкны ашиг зэргээр эцсийн зээлийн хүү нь 18 хувь болж байгаа аж. Ийм зээлээр аж ахуй нэгжүүд шатахууны нөөцлүүрийн сав барих нь тэдэнд ямар ч ашиггүй болж хувирав. Ухаандаа аж ахуй нэгжүүдийг дэмжих гээд байгаа мэт харагдуулсан уг хуулийн зорилтот бүлэг нь дотоодын аж ахуй нэгжүүд биш бололтой.
Нөгөө талд ОХУ-аас манайд тогтвортой шатахуун нийлүүлэх гэрээ болон онгоцны түлш нийлүүлэх гэрээг Роснефть уйгагүй зүтгүүлж байгаад царцчихсан. Гэтэл өнөөдөр шатахуунтай холбоотой агуулгын араас яалт ч үгүй цухалзаад эхлэв. Уг хуулийн төсөлд,
- 7.1.3. газрын тосны бүтээгдэхүүний импортлогч аж ахуйн нэгжүүдийн бөөний агуулахад хяналт тавих, түгээх ажлыг шуурхай зохион байгуулах;
- 7.1.4. энэ хуулийн 7.1.3-т заасан чиг үүргийн хүрээнд импортын бүтээгдэхүүнийг хуваарилах, жижиглэнгээр түгээх, борлуулах хэмжээг тогтоох" гэж зааснаар Засгийн газар стратегийн бүтээгдэхүүнийг хяналтдаа авахыг хуулиар баталгаажуулж, үүнд цаашид улс төрийн нөлөөлөл үүсэх шууд эрсдэлтэй.
Шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд репо зээл авч өгч, шатахууны сав бариулснаар нөөц бүрдүүлэлт нэмэгдэнэ гэсэн Г.Дамдиннямын ярианы ард үнэндээ энэ өндөр хүүг төлж нөөцлүүр барих газар ч алга. Тэр хуулийн нэрээ, хуулийн зорилгоо өөрөөр тайлбарлаж байгаа нь яаралтай батлуулах сонирхол байгааг л харуулсан.
Уг хуулийн,
"8.1.2. газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцлөөр олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах" гэж заасан нь энэ оны 4-р сарын эхээр ОХУ-ын төрийн өмчит “Роснефть” компани манай улсын Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын онгоцны шатахуун цэнэглэх цогцолбор барих асуудалтай ч холбогдож мэдэхээр сэжим харагдана.
Учир нь онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээр нь газрын тосны нөөц хангамж болон шинэ нисэх онгоцны буудлын шатахуун нийлүүлэлт, газрын тосны хоолой барих гэсэн асуудлуудад хэрхэн хамтран ажиллах асуудлыг яригдаж байсан.
Тэгэхээр өргөн утгаар нь харвал дотоодын шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд энэ өндөр хүүтэй, их хэмжээний зээлийг авч чадахгүйн ард талд Роснефть компани уг асуудалд нөлөөлж байж ч мэдэх юм.
Уг нь дотоодын газрын тосны үйлдвэр 2028 онд ашиглалтад орно гэсэн хүлээлтээр санхүүжилтээ тэлсээр яваа. Мэдээж дотоодын газрын тосны үйлдвэр баригдвал үүнийг дагаад нөөцийн сав заавал баригдах ёстой. Ийм ч учраас Энэтхэгийн ЭКСИМ банкнаас 1.7 тэрбум ам.долларын зээл авч, хүүг нь төлж байгаа.
Гэтэл газрын тосны үйлдвэрийн дэргэд баригдаж байгаа шатахууны нөөцийн сав нь стандарт аюулгүй байдалд нийцэхгүй. Галын аюулгүй байдлаас авхуулаад стандарт хангахгүй байгааг салбарын сайд нь өөрөө амаараа хэлнэ лээ. Ингэхээр Монголын амбицлаад буй газрын тосны үйлдвэр нь олон улсын стандартад нийцэн баригдаж байгаа эсэх нь ч энд эргэлзээ үүсгэх болов.
Удалгүй салбарын сайдын хувьд шатахуун, тослох материалын нийлүүлэлттэй холбоотой хуулийг оруулж ирнэ гэж Г.Дамдинням хэлсэн нь өмнө нь Роснефть шинэ нисэх буудлын шатахуун, тослох материалын нийлүүлэлтийг дангаараа нийлүүлэх сонирхлоо илэрхийлсэнтэй ч давхцаж буй.
"Оросын талаас шатахуунаа ахиухан нөөцлөөд авчих гэдэг санал хэлдэг. Оросын нөхцөл байдал хүнд байгаа болохоор" гэдэг тайлбарыг хуулийн төслөө шавдуулахдаа Г.Дамдинням удаа дараа дурдсан. Монгол Улсын эрх ашиг эн тэргүүнд байх ёстой болохоос биш Оросын эрх ашигт нийцүүлж, хууль санаачлан зүтгүүлдэг байх ёсгүй юм.
Төрд өр үүсгээд буух эзэнгүй хаядаг МАН-ын жишгийг залуу үе нь түүчээлэх болов. 2031 он хүртэл 5 жилийн турш үргэлжлэх энэ репо зээлийн эргэн төлөлтийн эрдслийг Монголбанк хариуцах уу, Засгийн газар хариуцах уу. Г.Дамдинням энэ хүртэл сайдын суудалд байх ч үгүй биз.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene huuli ard irgeded tus boloh uu esvel tom kompanid l ashigtaigaar zohion baiguulagdsan uu gedeg asuult mash ih turj baina
Ene huuli ard irgeded tus boloh uu esvel tom kompanid l ashigtaigaar zohion baiguulagdsan uu gedeg asuult mash ih turj baina
Ene zeliin huug aj ahui negjuud yaj daah ve, ashiggui zuil hiigeed hen ch hurungu oruulahgui ni todorhoi
УИХ дээр өөрсдөө ч хэрэгжих боломжгүй гэдгийг нь хэлж байхад баталсан нь цаанаа өөр зорилготой мэт
Шатахууны хомсдолыг шалтаг болгоод ийм өндөр хүүтэй зээлийг хуульчилж баталж байгаа нь эрсдэлтэй шийдвэр санагдлаа
Ene huuliin gol zorilgo ni dotood importlogch bish, gadnii tom toglogchid haalgaa neej uguh gesen sanaa yum bish uu
Монголбанк ийм эрсдэлтэй санхүүжилтийн эцсийн хариуцлагыг үүрэх үү гэдэг нь маш тодорхойгүй байна
Ene hereg shatahuunii nuuts nemegduuleh bish, harin uls toriin hянaltiig nemegduuleh gesen helbertei haragdaj baina
Засгийн газар стратегийн бүтээгдэхүүнийг хуваарилна гэдэг нь улс төрийн дарамт үүсгэх аюултай
Ene huuliin zarim zaaltuud ni uuniin zah zeeliin chuluutei urdluug haah erсdeltei
Шатахуун нөөцлөх сав барих газар ч алга гэж байхад зээл олгоно гэх нь цаасан дээрх л шийдэл байна
Ene huuli Rosneft-tei holbootoi baij magadgui gesen har daatsag ard irgediin dund ih baina
Дотоодын аж ахуй нэгжүүдийг дэмжинэ гэж яриад эцэст нь тэдэнд ашиггүй нөхцөл тулгаж байна
Ene huuliin tsag hugatsaa 2031 hurtel gesen ni arai heterhii urt sanagdaj baina
Улс төрчид иргэдийн бухимдлыг ашиглаад яаралтай хууль батлуулдаг явдал улам ихсэж байна
Ene shatahuunii asuudal neg huuliar shiidigdehgui, uls toriin shudarga bodlogo heregtei
Газрын тосны үйлдвэрийн стандартын асуудал яригдаж байхад дахин ийм хууль оруулж ирж байгаа нь эргэлзээ төрүүлж байна
Ene zeliin ergen tultiin ersdliig hen huleeh ni todorhoigui baigaad ard irged l estoi hohiroh baih
Шатахууны сав барина гэдэг олон жилийн өгөөжтэй ажил байтал богино ашиггүй зээл тулгаж байна
Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой гэдэг үг цаасан дээр л үлдэж байна
Ene shiidver bol ard irgeded shatahuun tasrahgui baih batalgaa ogohgui, harin ch une nemegdeh ersdeltei
Энэ нөхөр сайд хийж огт чадахгүй хүн байна!!!
Энэ онцгүй хүн
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud