Явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 12-р сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тус хэрэгт Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ зарим машин барьж яваа эргүү юмнууд явган хүн гарцаар гарч явахад л тулж ирээд, бараг л мөргөх нь холгүй зогсоно. Бүр болоогүй зам тавьж ч өгөхгүй явах нь бас зөндөө. Яанадаа энэ зарим хүмүүсийн ухамсар, бодол сэтгэл санааг :((
Гарцаар гар ч байгаа явган зорчигчоо хүндэл ж сураачээ !!!
УЛСААРАА НЭГ СЭТГЭЦЭЭ ШАЛГУУЛЬЯА 126 АЛИАЛАГЧ НАРЫГ ЭХЛЭЭД ОРУУЛЬЯА ЭНЭ НЭГ Л БИШ БОЛЛОО ШҮҮ ОРДОН ДОТОР ТЭР АЛТНЫ ТӨЛӨӨХ ХИЙРХЭЛ ТУССАН АМАГЛАН ХЭН БИЛЭЭ ГОВЬАЛТАЙГААС ЛУЙВРААР ГАРСАН НЭГ МУУ МУДАК ШАЛ СОГТУУ ЯВЖ БАЙГААД СЭТГҮҮЛЧИЙН КАМЕРТ ӨРТСӨН ШҮҮ.ГАЛЗУУ АСУУДАЛТАЙ ДЭЭРЭЭС НЬ СОГТУУ БАЙХААР ЖИНХЭНЭ ТОП ШААНА БИЗ ДЭЭ ЧАНАРГҮЙ МӨНГӨ ХӨӨСӨН ЖОЛООНЫ КУРСЫН ГАЙ ЭНЭ ТА МӨНГӨӨ Л ТӨЛЧИХСӨН БАЙХАД НЭГ Ч УДАА ОЧИХГҮЙ БАЙХАД ТА ЭРХЭЭ АВААД ХҮН ДАЙРЧ АЛАХ ЭРХ ЧИНЬ ХУУЛИАР БАТАЛГААЖИЖ БАЙГАА ЮМ ШҮҮ.
Зам хөндлөн гарч байгаа иргэдэд зам тавьж өгдгүй үхэх гэж байгаа юм шиг давхидгаа хэзээ болих вэ!!! Хэзээ соёлтой боловсон зан сууцгаах юм бэ!!! Явган хүний гарц дээр хурдаа хасчихдаг байж болдгүй юм уу өлөнгүүдээ
Яагаад мунхаг мунаг жолооч нараас болж хүмүүс бэртэж гэмтэж үхэх ёстой юм бэ
Оркууд хотоор дүүрэн ихэнхи нь . сэтгэцийг нь шалгаад жолооны үнэмлэх олгомооргүй байна дээрээс нь согтуу жолооч байна уучаад жолоо барьж байна гэдэг хүн алхаадхий гэж байгаатай агаар нэг