Технологийн томоохон компанийн захирлууд хүүхдүүдийнхээ сошиал ашиглах цагийг хязгаарладаг

Сүүлийн үед сошиал медиа хүүхдүүдэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг нь улам бүр тодорхой болж байна. Тэгвэл “YouTube”-ийн гүйцэтгэх захирал Нил Мохан хүүхдүүдийнхээ сошиал медианы хэрэглээг хязгаарладаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн технологийн салбарын ээлжит захирал боллоо.
2023 онд “YouTube”-ийн удирдлагад томилогдсон Мохан саяхан Time сэтгүүлийн 2025 оны шилдэг гүйцэтгэх захирлаар шалгарсан юм. Тэрбээр тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хүүхдүүдийнхээ сошиал медиа хэрэглээг хянаж, хязгаарладаг гэж хэлжээ. Тэр хоёр хүү нэг охинтой.
Мохан "Бид хоёр хүүхдүүдийнхээ YouTube болон бусад платформ дээр өнгөрүүлэх цагийг хязгаарладаг. Ажлын өдрүүдэд илүү хатуу, амралтын өдрүүдэд арай чөлөөтэй ханддаг" гэж ярьсан байна.
Түүний гэр бүл бүх зүйлд хэмжээ хязгаар байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг аж. Үүнд энэ нь интернэт болон сошиал орчнууд ч хамаардаг байна.
Ухаалаг утас, олон нийтийн сүлжээний хэт их хэрэглээ хүүхэд, өсвөр насныханд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. "The Anxious Generation (Сэтгэл түгшсэн үеийнхэн)" номын зохиогч, Нью-Йоркийн их сургуулийн профессор Жонатан Хайдт хүүхдэд 14 нас хүртэл нь ухаалаг утас өгөхгүй байх, 16 нас хүртэл нь олон нийтийн сүлжээнд нэвтрүүлэхгүй байхыг зөвлөдөг юм.
Хайдт “CNBC” агентлагт ярилцлага өгөхдөө "Хүүхдүүдэд товчлууртай утас хэрэглүүл. Ухаалаг утас бол жирийн утас биш гэдгийг санаарай. Ухаалаг утсаар ярьж болно. Гэхдээ бас дэлхий ертөнц таны хүүхэд рүү нэвтрэх боломжтой олон үйлдэлт төхөөрөмж юм" гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийг томоохон “Tiktok”, Instagram” зэрэг томоохон сошиал платформуудад нэвтрэхийг албан ёсоор хориглосон анхны орон болсон. Санал асуулгаар австраличуудын 77 хувь нь уг хоригийг дэмжсэн боловч хууль хэрэгжиж эхлэх үед зарим эсэргүүцэлтэй тулгарчээ.
Саяхан нийтлэгдсэн нэгэн судалгаа сошиал медиаг их ашиглах нь хүүхдийн анхаарал төвлөрөх чадварыг бууруулж байна гэх үр дүн үзүүлсэн аж. Энэ нь Анхаарал дутмагшлын хэт хөдөлгөөнтөх эмгэгийн (ADHD) тохиолдол нэмэгдэхэд нөлөөж буй хүчин зүйлсийн нэг байж болзошгүй юм.

Шведийн Каролинска институт болон АНУ-ын Орегоны Эрүүл мэндийн их сургуулийн эрдэмтэд энэхүү судалгааг хийжээ. Тэдний илрүүлснээр хүүхдүүд өдөрт дунджаар 2.3 цагийг зурагт эсвэл бичлэг үзэхэд зарцуулдаг аж. Харин сошиал орчинд 1.4 цаг, видео тоглоом тоглоход 1.5 цагийг зарцуулдаг байна.
Видео тоглоом тоглох, зурагт болон “YouTube” үзэх нь анхаарал сарних зэрэг шинж тэмдэгтэй холбоогүй байсан юм. Гэхдээ сошиал медиаг удаан хугацаагаар ашиглах нь хүүхдийн анхаарал сулрах шинж тэмдгийг нэмэгдүүлдэг болохыг илрүүлжээ.
ADHD бол мэдрэлийн хөгжлийн эмгэг. Шинж тэмдэгүүдэд нь гэнэт үйлдэл хийх, өдөр тутмын ажлаа мартах, төвлөрч чадахгүй байх зэрэг ордог.
Судалгааг явуулсан эрдэмтэд "Бид сошиал медианы хэрэглээ болон анхаарал сулрах шинж тэмдгийн хооронд холбоо байгааг тогтоолоо. Сошиал медианы хэт их хэрэглээ нь анхаарал дутмагшилд шууд нөлөөлдөг байх магадлалтай. Цахим платформууд нэг хүүхдэд л үзүүлэх нөлөө бага санагдаж магадгүй. Гэхлээ нийт хүн амын дунд авч үзвэл үр дагавар нь ноцтой байж болно. Судалгааны үр дүн нь сошиал медианы хэрэглээ нь ADHD оноштой хүүхдүүдийн тоо нэмэгдэхэд нөлөөлж байгааг харуулж байна" гэжээ.
“Youtube”-ийн гүйцэтгэх захирал Мохан “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа залуу үеийнхний өмнө маш том хариуцлага хүлээсэн мэдрэмж авдаг гэдгээ онцолжээ. Мөн эцэг эхчүүд хүүхдүүддээ хяналт тавих боломж олгохыг чухалчилж үздэг гэдгээ тэр илэрхийлсэн байна. “Youtube” нь 2015 онд хүүхдэд ээлтэй YouTube Kids хувилбарыг гаргасан.
Бүх эцэг эхчүүдэд хүүхдийнхээ YouTube хэрэглээг гэр бүлдээ тохирсон байдлаар удирдах, хянахад хялбар болгох зорилготой “Youtube” тус платформыг бүтээсэн юм.
Технологийн салбарын бусад удирдагчид ч Мохантай ижил байр суурь илэрхийлдэг. “YouTube”-ийн гүйцэтгэх захирал агсан Сюзан Войчицки хүүхдүүддээ зөвхөн “YouTube Kids” ашиглахыг зөвшөөрдөг байсан юм. Дээрээс нь тус платформ дээр өнгөрүүлдэг цагийг нь ч хязгаарладаг байжээ. Тэрбээр 2019 онд "Би бага насны хүүхдүүддээ YouTube Kids ашиглахыг зөвшөөрдөг ч цагийг нь хязгаарладаг. Аливаа зүйл хэтэрвэл буруудаж болно" гэж хэлж байсан юм.
“Microsoft”-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтс мөн хүүхдийн дэлгэцийн хэрэглээг хязгаарлахыг дэмждэг. Тэрбээр гурван хүүхдэдээ өсвөр насанд нь хүртэл гар утас авч өгөөгүй юм. Гейтс "Бид хоол идэх үедээ гар утас ашигладаггүй. Хүүхдүүдээ 14 нас хүртэл нь гар утас авч өгөөгүй. Бусад хүүхдүүд утастай болсон гэж тэд гомдоллодог байсан" гэж ярьж байжээ. Тэрбумтан Марк Кубан бүр тусгай төхөөрөмж болон программ ашиглан хүүхдүүдийнхээ ямар аппликейшн ашиглаж байгааг хянаж, утасны үйлдлийг нь хаадаг байсан аж.
Эх сурвалж: NBC News, The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхдүүдийн сэтгэл зүйд сошиал маш их нөлөөлж байгааг эцэг эхчүүд бид өдөр бүр харж байна Миний бодлоор технологийн захирлууд өөрсдөө ингэж хязгаарладаг нь асуудал бодит гэдгийг нотолж байна Хэт оройтож ухаарвал хэцүү шүү
Ene medee unguruud bodohod minii huuhed youtube uzheerei neg l nervtei bolood bh shig sanagddag Tsaag ni hyazgaarlahgui bol hicheel surgaltaas ni iluu utas sonirhood baigaag oilgoj ehelsen
Сошиалд их суух тусам хүүхдүүд тайван сууж чадахгүй болдог гэдгийг би өөрийн охиноос харсан Хичээл хийхдээ байнга утсаа шалгах гээд анхаарал нь сарниад байдаг
Minii bodloor bugd l ene asuudald seruul handah tsag bolson Tomchuud uursduu huuhdee hyazgaarlaj baigaag harahad busad etseg ehchuud bas bodoh heregtei
Судалгааны дүнг уншаад айдас төрлөө Өдөрт ийм олон цаг дэлгэц ширтэнэ гэдэг хүүхдийн тархинд яаж нөлөөлөх нь ойлгомжтой Бага наснаас нь дэг журамтай болгох хэрэгтэй
Bi huuhduudee butsaagaad tugchluurtai utas avch ogoh uu gej bodoj bna Odoo harin uhaantai utas mash ih sedel uguud bh shig sanagddag
Хүмүүс сошиал бол зүгээр зугаа гэдэг ч хүүхдэд бол асар том нөлөөтэй орчин гэдгийг ойлгох ёстой Хяналтгүй орхивол асуудал хурдан гарч ирдэг
Ene youtube kids gedeg ni zarim etseg ehchuded mash ih tus bolson sanagddag Gehdee tsagiig ni hyazgaarlahgui bol bas l adilhan
Миний хүүхэд видео тоглоом тоглохоос илүү сошиалд суухаараа ууртай болдог Үүнээс харахад сошиал өөрөө илүү сөрөг нөлөөтэй юм шиг
Технологийн томчууд ингэж ярьж байгаад баяртай байна Ядаж ашиг орлогоос гадна хүүхдийн ирээдүйг бодож эхэлж байна
Minii huuhed surguuliin daraa facebook shig yum uzdeggui ch video haraad l suugaad baidag Bi tsagiin huvi gargaj ogohgui bol bolohgui yum bilee
Эцэг эхчүүд бид өөрсдөө утаснаасаа салж чаддаггүй байж хүүхдээсээ шаардахад хэцүү Гэхдээ эхлээд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй
Ene sudalgaa ADHD nemegdej baigaag haruulsan ni mash noцtoi sanagdlaa Neg huuhed deer bagahan nuluu ch niigmeeree bodvol ayultai
Миний охин сошиалд сууж эхэлснээс хойш ном уншихаа багасгасан Энэ бол тод жишээ Анхаарал төвлөрөл шууд буурдаг
Зарим эцэг эх хориглох буруу гэдэг ч чиглүүлэх удирдах нь хориглохоос өөр ойлголт шүү дээ Бүрэн чөлөө бол хариуцлага биш
Bi uuriin bagadaa iim zuilgui ussun Odoo huuhduud maani delhiig utasaar harj baina Ene nuluu sain muu alinaa avchirch baigaa