Австралийн зэвсэгт халдлагын сэжигтэнд өнөөдөр ял тулгана
Австралийн Бонди эрэг дээр гарсан аймшигт халдлагыг үйлдсэн хоёр сэжигтний нэгд нь өнөөдөр /2025.12.16/ ял тулгана хэмээн Ерөнхий сайд Энтони Албанес мэдэгдсэн байна. 50 настай Сажид Акрам болон түүний 24 настай хүү Навед ням гарагт /2025.12.14/ Синдей хотын Бонди эрэг дээр цугласан олон руу гал нээж 15 хүний амь насанд хүрсэн. 50 настай Акрам хэргийн газар дээр цагдаа нарт буудуулж нас барсан. Хэргийн дараа эмнэлэгт Навед комноос гарсан тул түүнд өнөөдөр ял тулгана.
Наведад ашигласан эмийн үйлчилгээ нь намдсаны дараа мөрдөн байцаагчид түүнээс байцаалт авахаар төлөвлөж байгаа гэж Нью Саут Уэльс мужийн цагдаагийн комиссар Мал Ланьон мэдэгджээ. Австралийн цагдаа нар мэдэгдэж буйгаар халдлагыг үйлдсэн хүмүүс Исламын улс бүлгээс санаа авсан байх магадлалтай юм. Сэжигтнүүд хэдэн долоо хоногийн өмнө Филиппиний өмнөд бүс рүү аялсныг мөрдөн байцаагчид шалгаж байна. Учир нь Филиппиний өмнөд хэсэг нь Исламын экстремист үйл ажиллагаа газар авсан бүс юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЙМААР ЮМАА