Нийгэм мэдээ

Дугаарын хязгаарлалт хийх санаа шатахууны хомсдолтой холбоотой байв уу

Нийслэлээс энэ сарын 11-ний өдөр автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийж, замын хөдөлгөөнд оролцуулах эсэх асуудлаар иргэдийн санал авч эхэлсэн.

Санал асуулгад 6544 иргэн оролцож, 3420 нь дэмжиж, 3214 нь дэмжээгүй. Ингэснээр "энэ сарын 31-нийг дуустал бүсчлэл хамаарахгүйгээр өглөөний найман цагаас оройн 20 цаг хүртэл тэгш, сондгойгоор зорчихоор боллоо" гэж Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв ням гарагийн орой мэдээлэл хийсэн.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд,

"Дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өглөө" гэж мэдэгдсэн. Ингэснээр дугаарын хязграалалт цуцлагдсан.

Үүнээс хойш дээрх эрх бүхий субъектуудын аль нь ч дахин мэдээлэл хийсэнгүй. Тиймээс иргэд дахин дугаарын хязгаарлалт хийх эсэх асуудалд эргэлзсэн хэвээр байгаа юм.

Нөгөө талд дугаарын хязгаарлалт хийхээр ийнхүү зүтгүүлснийг шатахууны хомсдолтой холбон тайлбарлаж болно. Учир нь одоо ч шатахуун хомсодсон хэвээр байна. Гэсэн ч салбар яам үгүйсгэж, "гүрийсээр" байгаа юм.

Тодруулбал, иргэд шатахуун олдохгүй байгаа бодит нөхцөл байдлыг илэрхийлж буй ч Г.Дамдинням сайд өмнөх шигээ няцаасаар...

Өөрөөр хэлбэл шатахууны нөөц дутагдалтай, эрэлтээ хангаж чадахгүй нөхцөл байдлаас гарах боломжгүй байгаа учир хүүхдүүд амарсан ч түгжрэлээр далимдуулж тэгш, сондгойгоор саармагжуулах технологи "явсан" байж болох юм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Сайд нэр зүүсэн пяздааг зайлуулаачээ,тэр 33 тэрбумаар нь яллавал таарна..

Холбоотой мэдээ

Back to top button