Top StoriesУлс төрийн мэдээ

22 мянган ААН-ийн дансыг хаав | Төсвөө ҮРДЭГ хэсэг нь шампанск буудуулж, орлого БҮРДҮҮЛДЭГ тал талхны мөнгөгүй суух нь ээ

Төсвийн орлого бүрдэхгүй байгаа тул татварын өртэй 22 мянган ААН-ийн дансыг хаажээ. Сонсоход ч шууд дургүй хүрмээр байгаа биз.

Оны босгон дээр дансаа хаалгачхаж байгаа 22 мянган ААН-үүдийн ард ажилтан Дорж, Дулмаа байгаа. Тэд цалингаа авмаар байгаа. Авсан цалингаар нь амьдардаг сурагч Цэцгээ гэрт нь хичээлээ хийгээд сууж буй. Галлах түлш, идэх талх, уух усаа авах мөнгийг нь төр шинэ жилээр тэдэнд өгөхгүй нь ээ. Ажилладаг компани нь татварын өртэй учраас иргэн Доржийг, түүний охин Цэцгээг төр ингэж шийтгэж байгаа юм.

Засгийн газар бол төсөв цуглуулдаг, зарцуулдаг гүйцэтгэх механизм хэрэгжүүлэгч. Ойлгож байна. Төсвөө цуглуулах үүрэгтэйг. Гэвчиг ажил хийж яваа иргэн Доржийг хоногийн хоолгүй болгож шийтгэх эрхийг Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт хэн олгочхов.

МАН 2016 оноос хойш засаглахдаа дуртай үедээ механик аргаар ард иргэдээ шийтгэхийг юман чинээ бодохоо байсныг энэ кэйсээс харж болно. Ингэж ихээр МАН дүрдээ оров.

АН-ын гишүүд харин өнөөдөр дансаа хаалгасан ААН-үүдийг өмөөрч дуугарчээ. Дуугарах төдийд дуугарч байгаа нь энэ. Хаалгахгүй байх төвшний тэмцэл бий болохгүй байх бүх хөрсийг МАН сайтар бэлдчихсэн учраас зөвхөн шүүмжлээд л өнгөрч байна.

Зураглаад бодоход ноён Г.Занданшатар, Б.Жавхлан нар Их тэнгэрт шинэ жилээр оргилуун дарс буудуулаад л, төрийн томчууд элдэв баяр хэсч үг хэлээд л явж байхад дансаа хаалгасан ААН-үүд цалингаа ч тавьж чадахгүй нөхцөл байдлаар ажилтнуудтайгаа бээвийгээд сууж байх ажээ. Зүй нь тэд татварын орлого бүрдүүлж, түүгээр нь Засгийн газар хундага өргөж яваа юм шүү дээ. Үүнийгээ бүр засаглагчид мартчихжээ.

Ерөөсөө мөнгө олж туйлангаа татвараа төлөхгүй явдаг ААН-үүд байхгүй ээ. Цалингаа тавих, татавараа төлөх хоёрхон эргүүлэг дунд компанийн захирлууд цөхрөнгөө бартал ажиллаж байгаа дүр зураг л монголд бий. Үүнийг үзээгүй, хараагүй мэт царайлж, шийтгэх, торгох, хүчээр төлүүлэх механик шинж чанартай арга хэмжээ авч байгаа нь Засгийн газрын буруу юм. Ер нь тэдэнд ийм эрхийг хэн олгочхов гэж дахин дахин асуумаар.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Манайд
Манайд

Дээр нь бас 20-иод дэд сайд нэмж тэжээх нээ

Зочин
Зочин

Засаг үнэхээр хэрэг алга. Огцорвол таарна

Зочин
Зочин

Erunhii saidiin am ajil 2 zurdug, tomilogdsoniihoo daraahan AAN-iin dansiig haaj daramtlahgui enee teree geed bsan, saya tegsen sanuulga ch ugulgui shuud dansiig ni haachihaj bgaa yum. Shine jiliin umnu ene AAN-uud chin humuusiinhee tsaling tavih, ajil guitsetguulj bgaa kompaniuddaa hulsiig ni uguh ene ter geed mungunii heregtsee mash ih bgaa shuu dee. Tatvaraa bolomjtoi uedee tulj l taarna, tulsuur ch irsen.

Зочин
Зочин

Хэмнэлтийн хууль хэнд үйлчлээд байдаг юм бол хэрвээ тийм юм бол шагнал гэж тууз бай

х хэрэг байна уу аймгийн тэргүүний албан хаагч гээд тууз өгөхийн тулд шагнал энэ тэрийг шалгаруулах хэрэгтэй юм уу

Зочин
Зочин

Harin arai dendej bnaa. Tomilgoo hiigeed jil bolloo. Huviin hevshil suhurch bna shdee

Зочин
Зочин

Татвар нэмээд дээр нь аар саархан юмаар зогсоо зайгүй шалгаж ажил хийлгэхгүй мэргэжлийн хяналтаа сэргээх нь баялаг бүтээх гэж зүтгэхэд улам л хэцүү болох нь. Луйварчид шиг улсын мөнгө идэж нүүрс зөөж эх орноосоо хулгайлж чадахгүй бор зүрхээрээ хөдөлмөрлөдөг бидэнд ажил хийх ч арга алга. Яршиг юм бүтээх гэж зовж явснаас аар саар наймаа л хийж ар гэрээ тэжээхээс өөр зам алга

Зочин
Зочин

Бидний үздэг Робин гүүд гээд Английн кино бий. Засаг нь хэт их татвар дээрэмдэж аваад ард түмэн нь өлсгөлөн, ядууралд хүрдэг. Робин гүүд үүнийг эсэргүүцэж бослого гаргадаг. Бидэнд одоо Робин гүүд хэрэгтэй болждээ

ЧОЙ
ЧОЙ

ТАТВАРАА ЭӨЛӨХ ХЭРЭГТЭЙ МАНАЙ УЛС ТИЙМ Ч ӨНДӨР ТАТВАРТАЙ БИШ ӨШӨӨЛ ГАРНА ГЭЭД ХУЛГАЙ ХИЙЖ АМДАШСАН ХҮМҮҮС
КОМПАНИУД ҮЛДЧИНЭЭД ДАНСАА ХААЛГАЖ БАЙГАА ЮМ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ТАТВАРАА БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
Reply to  ЧОЙ

Чой гэгчээ чи бор зүрхээрээ ажиллаж баялаг бүтээж үзсэн үү. Ямар хэцүүг мэдэх үү. Чи баялаг бүтээгчдийн татвараар амьдардаг биз.

Зочин
Зочин

Днасыг нь хаахаар татвар бүрдэх юм уу? монголын бүх иргэдээ манай мэргэн түргэн иргэдээ үргэлж харж үздэг төр данс хаавал төсөв бүрдэнэ гэжина иргэдээ дансаа хаалгаж төсөвөө бүрдүүлцгээеэ.Ийм эргүү балай согтуу галзуу шийдвэр гаргадаг төр гэж байх уу? Жавхлаан чи зайгаа тавьж өгөөчээ үнэхээр чамаар сангийн сайдыг хийлгэснээс хойш энэ улсын эдийн засаг танай алцгар Сарангэрэлийн хэлснээр уландаа шаалаа шүү чи уучлал гуйгаад явчихаа.Манай суманд багийн дарга ирээд хийчэхээ хургатай хонь тугалтай үнээ өгнөө

Зочин
Зочин

Зочин

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Хохинээ Зандка. Оджаргал ахдаа 200 тэрбумыг хөнгөлсөн тогтоол гаргасан хүн, одоо өөрөө тэр мөнгөө олж ир

Зочин
Зочин

Ман мөнх байх болтугай гахай мандтугай

Зочин
Зочин

Ednii ohid huuhnuude zugaatsulj bui mungu muriitei togloomond yvaad duusaa bz

Шударга иргэн
Шударга иргэн

Татвараа төлөхгүй Аж ахуйн нэгж, компаниуд гэж байгаад яахав дээ!!!

Зочин
Зочин

Б.Жавхлан одоо болимоор юм.Сангийн сайд хийхээр хүн байхгүй юу?

Зочин
Зочин

Данс хаасан компани дотор зээлтэй хүмүүс олон л бгаа даа

Иргэн
Иргэн

Иргэний дайн Монгол улсад болж байж Хүрэлсүх тэргүүтэй мафиууд төрөөс зайлаж Монголчууд сайхан замдаа орноо!!! Гэхдээ МАН -АН мафиууд өөрсдийн хүнээ хувьсгалд шургуулах нь гарцаагүй!!!

ЧОЙ
ЧОЙ

ЭНЭ МЯДАГ БАДАМ ЁР ТАТВАР ТӨЛЖ ҮЗЭЭГҮЙ БАЙХ ДӨӨӨӨӨ

Холбоотой мэдээ

Back to top button