УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МИАТ ТӨХК-ийг "босгосон" Б.Мөнхтамирт "COP-17"-г даатгана

Өнөөдөр /2025.12.17/ МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дэд сайдад томилогдох 14 хүний нэрийг танилцууллаа. Ингэхдээ менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох болжээ.

Шинээр томилогдож байгаа 16 дэд сайд салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна.

Тухайлбал, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Мөнхтамирыг Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн дэд сайдаар томилохоор болж буй. Түүнд, "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулж ажиллах үүрэг хүлээлгэж байгаа гэгдэв. Олон улсаас санхүүжилт босгох боломжтой том хурлыг залуу хүнд даатгах, боловсрол, мэдлэгийг нь ашиглах Засгийн газрын тактик гэж харж болохоор.

Тэрбээр, МИАТ ТӨХК-нд 2021 оны есдүгээр сард томилогдож, цар тахлын дараах хүндрэлээс гаргасан. Төрийн өмчит компанийг хэдэн жил ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлж, "босгосон" тул сая чөлөөлөхөд эсэргүүцэх хүн олон байв. Гэхдээ тэрбээр, улстөрийн карьераа эхлүүлэхээ зарласан билээ.

У.УЯН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Адгийн шаар гээд хуссан биз

Зочин
Зочин

Зам тээврийн сайд болгох байсан юм.

Зочин
Зочин

Bosgosoon kk

Зочин
Зочин

Ашиггүй ажиллуулсан гэж хариуцлага тооцсон биш билүү

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button