УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тогтоолын төсөл: “Онтрэ” ХХК-иас 34% эсвэл АМНАТ авах, зээлийн хүүг бууруулах, монголын өгөөжийг 53%-д хүргэх чиглэл багтжээ

"Оюутолгой"-н асуудлыг Хянан шалгах түр хороо сонсголын тайлан, дүгнэлтээ хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцэх тогтоолын төслөө баталжээ. Тус хорооноос гарсан санал, дүгнэлт, тогтоолын төслийг өнөөдрийн /2025.12.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа. Иймд, Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал хэрхэн тусах вэ гэдэг олон нийтийн хүлээлт үүсчхээд буй.

Бидэнд олдсон мэдээллээр хоёр зүйл, дөрвөн заалт бүхий тогтоолын төслийг боловсруулан бэлтгэжээ.

Тогтоолын төслийн агуулга:

Нэгт, ”Оюу толгой” ордын талбайн хил заагт орших “Онтрэ” компанийн эзэмшлийн "Жавхлант", "Шивээ толгой" ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдэд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх,

  • Тайлбарлахад, “Онтрэ” компани Оюу толгойн бүлэг ордын хүрээнд “Шивээ толгой”, “Жавхлант” хэмээх хоёр ашиглалтын лиценз эзэмшдэг. Тэднийгээ “Оюу толгой” ХХК руу шилжүүлэх хэлцлийг манай Засгийн газрыг оролцуулахгүйгээр эхлүүлсэн бхйдаг. Лицензийг Засгийн газрын саналгүйгээр шилжүүлж болохгүй бөгөөд манайх “Онтрэ” ХХК-тай 34 хувь юм уу АМНАТ авах хэлцэл хийх ёстой. Хоёр шинэ лицензийн хүрээнд тусдаа гэрээ байгуулдаггүй юм гэхэд хөрөнгө оруулалтын үндсэн гэрээгээ өөрчлөх ёстой болж буй.

Хоёрт, Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт, өөрчлөлт оруулсан)-ний хэрэгжилтийг дүгнэх, өөрчлөлт оруулах. Хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүг зах зээлд нийцүүлэн бууруулах,

  • Тайлбарлахад, Рио Тинто олон улсын зах зээлээс 4–5 хувийн хүүтэй зээл авч байж, Оюутолгойгоор дамжуулан хоёр дахин өндөр буюу 11.1 хувийн хүү тогтоож байгаа нь ноцтой дарамт үүсгэж байна. Сүүлийн 16 жилийн хугацаанд Оюутолгойд нийтдээ 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 20 тэрбумыг нь зээлээр санхүүжүүлжээ. Энэ зээлийн 6.1 тэрбум ам.доллар нь Рио Тинтогоос авсан бөгөөд өнөөдөр хүүгийн хуримтлал нь анхны зээлийн хэмжээг давж, 12 тэрбум ам.долларт хүрээд буй.

Гурав, Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх. Ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах,

  • Тайлбарлахад, Оюутолгой ордыг 80 гаруй жил ашиглах нөөцтэйгөөс 35 нь Онтрэ компанийн эзэмшлийн талбайд бий. 2003-2024 оны хооронд өнөөдрийн байдлаар Онтрэгийн тусгай зөвшөөрлийн хоёр талбай дээр 188 орчим тэрбум төгрөгийн хайгуулын ажил гүйцэтгэсэн аж.

Дөрөв, Төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53%-иас доошгүй байх нөхцлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг таван жил тутамд харилцан хянах,

  • Тайлбарлахад, Монголчууд Оюутолгойгоос хэзээ ашгаа хүртэх вэ гэдэг асуудал ид яригдаж байна. 34 хувь эзэмших нь буруу байсан гэдгийг нээлттэй сонсголын үеэр бүгд хүлээн зөвшөөрч, гэмшицгээсэн. Өдгөө эл хувиа нэмэгдүүлэх, өгөөжийг хэлцэл хийх зайлшгүй шаардлага тулгараад буй.

Тогтоолын төсөлд тусгагдсан дээрх дөрвөн агуулгыг ойлгомжтой болгох үүднээс редакцын тайлбар нэмж зүйснээ энд тодотгоё. Өөрөөр хэлбэл, авч хэлэлцэх асуудал нь ямар түвшинд байгаа, түүнийг тогтоолын төсөлд хэрхэн тусгаж оруулж ирснийг ялган харах боломжтой юм.

Нэмж мэдээлэхэд,

Тогтоолд тусгасан арга хэмжээнүүдийг хуульд нийцүүлэх, 2026 оны намрын ээлжит чуулганд багтаан танилцуулж, шийдвэрлүүлэхийг Засгийн газарт даалгажээ.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, улирал тутам танилцуулахыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарт даалгажээ.

Ямартай ч Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал "Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой” гэдэг байр сууриа ч тодорхой илэрхийлжээ. Мөн тус түр хороо УИХ-ын 2008 оны 40, 57 дугаар тогтоолуудаар Засгийн газарт өгсөн чиглэлүүд нь үр ашигтай ХөОГ болон ХНГ байгуулах боломжийг олгосон. Засгийн Газраас Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулахад УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоолуудад заасан шаардлагыг хангаагүй, тус гэрээний зарим заалт, тэдгээрийн агуулга, зохицуулалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй болсон гэж дүгнэлтээ ч гаргажээ.

Засгийн газарт чиглэл болгох тогтоолыг О.Батнайрамдал нар зангидаж, батлах ажлыг Н.Учрал гардаж, хэлцэлд улаан нүүрээрээ орж, тогтоол хэрэгжүүлэх ажлыг Г.Занданшатар хариуцаж, хяналтыг Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нар тавих нь ээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оюу толгойн засаглалын асуудал, ТУЗын шийдвэрт хориг тавих эрхтэй байх, менежмент зэрэг бусад төлбөрийг буулгах асуудлуудыг бас тусгах хрэгтэйш тээ. Дандаа дутуу юм хийх юм аа. Өмнөх хуримтлагдсан төлбөрөиыг багасгах асуудлыг бас тус хэрэгтэй ш тээ

лалар пзданууд.
лалар пзданууд.

Жилд 3-4 Тэрбум долларын Борлуултын асар их мөнгийг Рио Тинтооо авчихаад буцаагаад хүүлдэг Энэ Бузар оуйварөа зогсоогоочээ.Борлуултын асар их Мөнгө хаана бнаа.Яагаад Борлууүтын мөнгөө ашиглаад ашигтай ажиллахгүй мөнгө хүүлээд бнаа.Буүаруудаа.

Зочин
Зочин

Батнайрамдал браво

Иргэн
Иргэн

Юу гэсэн үг вэ? Онтрэ эзэмшлийн талбайд тусад нь ХОГ байгуулах ёстой. 34%-д Монгол тал хөрөнгө оруулахгүй. Одоо байгаа татварын нөхцлийг тогтворжуулах гэрээ байгуулах нь зөв байх.

Зочин
Зочин

БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОО МОНГОЛ БАНКААР ХИЙДЭГ БОЛГОХ...........!!!!!!!!!!!!!!

Зочин
Зочин

Шаардлагатай тохиолдолд гэрээг хүчингүйд тооцох хүртэл арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж оруулаарай

Монгол
Монгол

Усны төлбөрөө ав. 20тэрбум долларын зээлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Ажлаа хурдан хийхгүй бол хоног хугацаа яваад л хүү бодогдоод л байна. АМНАТ татвар хоёроо тултал өсөг

Tumur
Tumur

онтрэ-гээчээс 2 ЛИЦЕНЗ-ээ ХУРАА!!! Ингэснээр рио тинто 75%-р бууж өгнө , эндээс л ДАХИН ШИНЭЭР ГЭРЭЭГЭЭ ХИЙХ БОЛОМЖ ҮҮСНЭ , рио тинто Монголоос гарч чадахгүй ээ , үхэтлээ зууралдах болно , ЮУНААС НЬ АЙДАГ ЮМ БЭ .

зочин
зочин

Улсаарааа үгүүгүй ядуу гуйлгачин юмнүүд Оюутолгой бол зүгээр л зээлийг гэрэээ өдөрт 10 тэрбум төгрөгний өр өр өр юуун Оюутолгойгоос ноогдол ашиг вээ уучраалай яг л Бороо гоулд шиг алднаа

Зочин
Зочин

34 %иа баялагаараа тооцох хэрэгтэй.Түүнээс биш 34%д хөрөнгө оруулна гэж байхгүй шүү

Зочин
Зочин

Батнайрамдал гишүүн чухал зүйлийг олж тодорхойлжээ. Баяр хүргэе

Зочинsuhe
Зочинsuhe

NAAD OT GOOS ZEEL GEDEG UGIIG AVJ HAYAH HEREGTEI HORONGO ORUULAGCH GEJ BAIH HEREGTEI HORONGO ORUULAGCH ZEEL AVNUU AVAHGUI BNA UU MONGOLD YAMAR CH HAMAA BAIHGUI GEREEG ERS SHINECHLEH HEREGTEI

Zochin
Zochin

Түр хорооноос санал болгосон болгоогүй угаасаа яваандаа хийгдэх ажлуудыг тогтоолын төсөл нэртэй гаргаад, хийгдсэнийх нь дараа бидний ажлын үр дүн гэж өөрсөд дээрээ гавъяа авах гэсэн арга шив дээ хөөрхий

Зочин
Зочин
Reply to  Zochin

Түр хороо шахаагүй ЗГ энэ хэлэлцээрт орохгүй бсан. 11хувийн хүүгээ төлөөд Дараагийн 7 жилийг хүлээх бсан шүү

Арман
Арман

Зайлаарай

Зочин
Зочин

Gereegee yaraltai tcutclaachee odort 10 terbumiin huu tolj baigaa shuu dee hamag baylagaa hariihand zugeer ogood ortei hotcorhono baina shuu dee Afrigiin ornuud shig bolhono baina arai denduu yumaa 20-d jil bolloo negch mongonii ogooj baidagui

Зочин
Зочин

МУ-н Засгийн Газар ба Rio-Tinto хоёрын хооронд хийсэн Оюу-Толгойн бүлэг ордын талаархи Гэрээ хүчингүй байх нөхцөл харагдахаар мэдээллүүд гарч байсан. Тэдгээрийг шалгаж үндэслэлтэй нь тодорвол уг Гэрээг хүчингүй болгуулах нь Улс орон болоод нийт ард иргэдийн эрх ашигт нийцнэ. Өнөөгийн цаг үе, бусад хүчин зүйлийн боломжинд Үүнийг зайлшгүй анхаарах, авч үзэх нь зүйтэй.

Зочин
Зочин

Өнөөгийн шатанд үүнээс илүү юм хийж чадахгүй л байх. Гүний уурхай ашиглалтад орсон нь маш том ололт. Манай талын оролцоог л болж өгвөл нэмээд бай. Захирал нь Монгол хүн томилогдлоо. Энэ бол маш том дэвшил. Ядахдаа ард түмний дунд явагддаг хоосон хардлага үгүй болно.

Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

Зочин
Зочин

Ard irgeddee huwi hvrteehgvi bol baylagiin san neriin door idej uugaad duusah bhdaa

asdaa
asdaa

t1 s#a ontreges 34 avsan ahiad or zeeliig n hariucah bolvol yahu harvardiin ner gutasan s#a

Зочин уншигч
Зочин уншигч

Монголчууд Рио-тинтод ямар ч өргүй. Газрын доорх баялгийг Гарамжав геологич нээсэн, тус уурхайд дандаа монгол залуучууд ажиллаж байгаа, говийн ховор чандмань эрдэнэ гүний усыг уурхайд үнэгүй хэрэглэж байгаа, байгаль орчин элэгдэлд орсон эко орчин алдагдсан энэ бүхнийг тооцож мөнгөөр үнэлбэл асар их тоо гарна. Дээр нь манай эрх баригчид хуулиа өөрчилж, бас зөрчиж 3 сая иргэдийнхээ баялгийн эзэд болж улсаа хөгжүүлэх боломжийг хаасан энэ бас их алдагдал, луйварчидтай нийлж ил, далд аргаар биднээс хулгай их хийсэн, авилга авсан. Юуны өр, бид авлагатай, гэрээг зөвшөөрөхгүй бол хөөж явуул!

Зочин
Зочин

Undur ur dun gargajee bayar hurgey!

Baska
Baska
Reply to  Зочин

Yamar ch ur dun baihgui zugeer l husel bna.Huraldaj bish ajillaj baij ur dund hurne.34% huvi avsan ni buruu gehdee 34% avah togtool ni zov ch geh shig marzan uls tor hiij bna aa

Алтаа
Алтаа

Маш нухацтай ярилцаж хамгийн оновчтой шийдэлд хүрэх ёстой гэж ойлгож байна.Баярцогт нарын үгийг сонсож хамтраач ээ.

Зочин
Зочин

Нөгөө хэт их мөнгө авдаг менежментийн төлбөр багасгах тухай тусгаачээ

Холбоотой мэдээ

Back to top button