Нийгэм мэдээ

“Капитал” банкны өрөнд авсан “Гантиг вилла”-д орон сууцны үнэ хагас тэрбумаас эхэлж байна

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн тодотголтой “Капитал” банкны Хөгжлийн банкинд үүсгэсэн өр зээлэнд “Гантиг вилла” хотхоны төслийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хүлээн авсан. Улмаар ажлын хэсэг гаргасан.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа “Монгол мах экспо” ХХК, “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК зэрэг өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулан 2017 оны 12-р сард “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл” нэрийн дор Хөгжлийн банкнаас 31.9 тэрбум зээл авсан боловч өнгөрсөн хугацаанд ердөө 8.4 тэрбумыг нь л төлсөн байдаг.

Ингээд зээлийн хүүгийн төлбөрт 38.6 тэрбум төгрөг хуримтлагдсаныг Хөгжлийн банканд төлөөгүй бөгөөд Б.Ундармаа нь өөрийн хамаарал бүхий “Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК зэрэг аж ахуй нэгжүүдээрээ дамжуулан 2018 оны 3-р сард “Хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл” нэрийн дор Хөгжлийн банкнаас 7.2 тэрбумын зээл авснаас 5.5 тэрбумыг нь эргүүлэн төлсөн боловч зээлийн хүүгийн төлбөр алданги болох 4.9 тэрбум төгрөгийг төлж барагдуулаагүй юм.

Эдгээр өр төлбөрүүдийн оронд 86.6 тэрбум төгрөгийн өртөгтэй гэж үнэлэгдсэн “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгыг 2022 оны 9-р сард Хөгжлийн банкны нэр дээр бүртгэж авсан. Ийн шийдвэрлэсэнээр худалдан борлуулах, захиалах эрх нь олон нийтэд нээлттэй болсон бөгөөд улмаар тус үл хөдлөх хөрөнгийг Хөгжлийн банк Улсын комисст хүлээлгэн өгч, худалдах борлуулах эрхтэй болж байв.

Гэхдээ энэ оны 8-р сард уг төслийн орон сууцуудыг дуудлага худалдаа явуулж, орлогыг хуулийн дагуу төвлөрүүлнэ хэмээн Засгийн газраас шийдвэрлэсэн.

Өчигдрийн Ззасгийн газрын ээлжит хуралдааны дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Гантиг вилла төсөлд холбогдох байгууллагуудаар үнэлгээ хийлгэсэн бөгөөд ипотекийн журмаар борлуулахаар ажиллаж байна” хэмээв.

Дээрх “Гантиг Вилла” хотхонд өнөөдрийн зах зээлийн ханшаар орон сууц багадаа хагас тэрбум, дундаж үнэ нь 900 саяас 1.5 тэрбум төгрөг байна. Ипотекийн зээлийн олгож болох дээд дүн арилжааны банкуудад 150 сая төгрөг.

Гэтэл ийм өндөр дүнтэй орон сууцыг ипотект хамруулах зах зээлийн боломжгүйн дээр ипотекийн зээл нь бага дунд орлоготой айл өрхүүд рүү төрийн бодлогоор чиглүүлж олгогддог зээл. Үүнийг төр мэдэлдээ авсан өндөр дүнтэй орон сууцны зээл рүүгээ оруулбал, эх үүсвэрийг нь хэрхэх вэ. Бага, дунд орлоготой иргэдийн зээлд хамрагдах боломжийг хумслах уу...

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинзочинzochin
Зочинзочинzochin

Балай авгайгаас өрөө авья эмд нд мөнгөө авья ард түмээн

Зочин
Зочин

ЭНЭ ЭМЭЭ БОЛ МОНГОЛЫН ТӨРИЙН БАРЬЦГҮЙ ТОНГОРСОН ЦОГЛОГ ЭМГЭЭН ТА НАРЫГ БОДВОЛ ЭНЭ ОРОН СУУЦЫГ ИЙМ ӨНДӨР ӨРТГӨӨР ШАХАХАА АЛЬ ЭРТ ТООЦООЛСОН БАЙСАН БАЙХ .МАНАРЧИХААЛ МАНГУУ ЦАРАЙЛААД ЯВСАН НЬ ЖҮЖИГ БАЙЖЭЭ МОНГОЛ УЛСЫН МААНЬ НЭГ ИРГЭН ЭНЭ ЭМЭЭ ЭЭЖ ХҮН БАЙХ ТЭР ҮЕД НЬ АЙМААР ӨРӨВДӨӨД ХАР ТАМХИНД ДОНТСОН БАЙНА ХӨӨРХИЙГ ЗАСААД АВЧИХ ЮМСАН ГЭЖ ИХ ГҮЙСЭЭН.ЛАМД ҮЗҮҮЛТЭЛ ЧИ БИТГИЙ ДАЛЧИГНА ДҮР ИСГЭСЭН АРДЧИЛАЛ БАЙНА ГЭДЭГ БАЙГАА ИХ ХУРАЛД ХЭН БОЛОХОО ТАНИУЛЖ НЭГ Ч ХУУЛЬ САНААЧЛААГҮЙ ТАСАЛСАН ЦАГ НЬ ИХ БАЙЛАА ИНГЭЭД ЭНЭ ХҮН ЭРГЭН ЭРГЭН ХАРСААР ОРДНЫ ХААЛГЫГ ГАДНААС НЬ ХААГААД ЯВСАН УЛС ТӨРЧ БАЙХ ЧАДВАРГҮЙ ГЭДГЭЭ БАТЛААД ӨГСӨН ОДОО МЭРЭГЖЛИЙН ЛУЙВАРЧНЫ ДЭЭГҮҮР ЖААЛДАГ ЭМГЭН БОЛЛОО БАЯР ХҮРГЭЕ ДАНДАА ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ШААДАГ ГАР ЮМ

Зочин
Зочин

Энэ Цэнгэл дарга яасан авцалдаагүй асуудал ЗГ-таа танилцуулдаг юм бэ, гантиг вилла үнэ, ипотекийн зээл гарах үнэ хоёр яаж нийцнэ гэж бодсон юм бол

Зочин
Зочин

Шоронд нь хий

Зочин
Зочин

Энэ хулгайч аас мөнгөө авсан ард түмнээс төсөв хэмнэл хий юм яриад байх юм ундаргаа хулгайч авгайгаас вэ авсан юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button