Нисэх буудлуудын үйлчилгээний газар 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан хэлэлцэж байна
Нисэх буудлуудын үйлчилгээний газар өөрийн харьяа 18 нэгжийн 2025 оны ажлын гүйцэтгэл, тайланг 2025 оны 12 сарын 17-18-ны өдрүүдэд цахимаар болон танхимаар хэлэлцэн дүгнэж байна.
Тус тайлангийн хурлыг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзориг, тус газрын дарга Б.Ганбаатар, Аэродромын үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Цогням, Нисэх буудлын үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Гантулга нар сонсож үнэлэлт, дүгнэлт өгч байна.
Харьяа алба, нэгжүүд 2025 онд чиг үүргийнхээ хүрээнд ИНД-ийн гэрчилгээжүүлэлт, нисэх буудал, аэродромын үйлчилгээ, иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ, хяналт баталгаажуулалт, дэд бүтцийн ашиглалт, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэн, салбарын хөгжилд чиглэсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлж олон улсын нислэгийг орон нутагт хүлээн авах ажлыг амжилттай сэргээн, зарим нисэх буудлын аэродром, гэрэл суултын системийг шинэчлэн, аэродромын байршлын судалгаа, ашиглалтын үнэлгээг хийж гүйцэтгэн, олон улсын стандартын дагуу гэрчилгээжүүлэлтийн шаардлагыг хангаж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж, онцгой нөхцөлийн төлөвлөгөөний бэлэн байдлын сургуулилтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулан ажилласан байна.


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нисэхийн үнэр байхгүй тавиулууд ажил яриад ? Нисэх гэдэг цусаар бичигдсэн хуультай тусгай мэргэжлийн газар юм шүү ! Цус гарна даа !
Манай улсын нисэх буудлууд ажилаа дүнгэж хариуцлагаа дээшлүүлэж байгаад баяртай байна.
За энэ Гантулга юу ойлгож суугаа юм бол доо Нэг л их зангиа шаацан дарга
haha