Нийгмийн
Ил харааны нислэгийн газрын зургийн төслийг танилцуулав

Ил харааны нислэгийн газрын зургийн төслийг танилцуулав.
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзориг: Хяналтгүй агаарын зай дахь ил харааны нислэгийг "Журам"-аар бус "Зураг"-аар зохицуулна."Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзоригоор ахлуулсан ажлын хэсэг "Ил харааны нислэгийн газрын зураг"-ийн төслийг танилцууллаа.
Тус танилцуулга уулзалтад ажлын хэсгийн гишүүдээс гадна "ИНҮТ" ТӨХХК-ийн АНҮГ, НБҮГ-ын удирдлагууд болон үйлдвэрлэлийн албадын төлөөлөл, "Монголиан Эйрвэйс" ХХК, "Геосан" ХХК, "Оранж Эйр" ХХК, "Монголын нисэхийн академи" ХХК, "Скай Жет" ХХК, Монголын уулын шүхрийн холбооны удирдлага, нисгэгч нар оролцлоо.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.