Ц.Идэрбат: Хямд тамхи гаалийн татваргүй орж ирэх гэж байгааг Засгийн газар тогтоол гаргаж зохицуулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тамхины хяналтын хуулийг хэлэлцүүлэгт бэлдэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Тэрбээр хуулийн явц болон Евроазийн эдийн засгийн холбоотой хийх түр хэлэлцээрт тамхины татварыг хэрхэн зохицуулсан талаар тодруулга өглөө.
“Нэр бүхий зургаан улсаас тамхи тамхин бүтээгдэхүүн гаалийн татвар нь тэглэгдэх байдлаар орж ирэхээр тусгагдсан байна. Тэгэхээр үүнийг бид дотооддоо яаж зохицуулах вэ гэдэг асуудлыг ярилцах хэрэгтэй байгаа. Хэрвээ энэ хэлэлцээрийг батлахаар болж байгаа бол онцгой албан татварынхаа асуудлыг Засгийн газар шийдэж ирэх ёстой.
Үгүй бол маш хямдхан тамхи орж ирэх эрсдэл үүсээд байна. Нөгөө талдаа Евроазийн холбооны зургаан улсаас гаалийн 30 хувийн татваргүй, өөр улсаас орж ирж байгаа тамхи, тамхин бүтээгдэхүүн нь 30 хувийн татвартай байхаар бизнесийн тэгш бус харилцаа үүсэх гээд байна. Иймд тамхины агуулга дээр Засгийн газар тогтоолын төслөө оруулж ирэх шаардлагатай.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.