Путин: Европ энхийн хэлэлцэхээс татгалзвал нэмж газар нутаг эзэлнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2025.12.17/ хэлэхдээ Европ болон Киев АНУ-ын санаачилсан төлөвлөгөөг хэлэлцэхээс татгалзвал хүчээр нэмж газар нутаг эзэлнэ гэжээ. АНУ дайныг дуусгах тухай төлөвлөгөөгөө Украин, Европ болон ОХУ-ын талуудтай тус тусад нь хэлэлцэж байгаа. Одоогийн байдлаар дайныг дуусгах тохиролцоонд хүрээгүй байна. Киев болон Европын холбоотнууд Украин газар нутгийн тал дээр буулт хий гэж ОХУ шаардаж буйд санаа зовж байгаа юм.
Батлан хамгаалах яамны жил бүрийн уулзалтын үеэр Путин “Хэрэв эсрэг тал болон тэдний гадаад ивээн тэтгэгчид бодитой хэлэлцээ хийхээс татгалзвал ОХУ түүхэн газар нутгаа цэргийн аргаар чөлөөлөх болно” гэжээ. Одоогийн байдлаар ОХУ Украины газар нутгийн 19 хувийг эзэмшиж буй. Тодруулбал Москвагийн хүчин Крым, Донбасс бүсийн ихэнх хэсэг, Запорожье, Херсоны тодорхой газар нутгийг хяналтдаа авсан. ОХУ Крым, Донбасс, Херсон, Запорожьег улсынх нь нэг хэсэг болсон гэж үзэж байгаа. Украин үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн дэлхийн ихэнх орон тэдгээр бүсийг Украины газар нутаг гэж үздэг.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УКРАЙН БОЛОН УКРАЙНЫГ ДЭМЖИГЧИД АМЕРИКИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЭС ЗӨВШӨӨРВӨЛ ХОХЬ НЬ БОЛНО ШҮҮ. оДООГИЙН ОРОСЫН ЭЗЭЛСЭН НУТАГ БОЛ ЯАХ АРГАГҮЙ ОРОСЫН ТҮҮХЭН НУТАГ ГЭДЭГ НЬ ҮНЭН ШҮҮ. ИЙМД ПУТИНЫ ХЭЛЖ БАЙГАА ҮЛ ЗӨВШӨӨРВӨЛ ПУТИН МИНЬ НААД УКРАЙНАА ХИЛ ЗАЛГАА ЕВРОПЫН ОРНУУДТАЙ НЬ ХАМТ УСТГАХ ХЭРЭГТЭЙ. ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ ОРОН ЯМАРЧ ДАЙНД ЯЛАГДДАГГҮЙ ГЭДГИЙГ БАТЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ ПУТИЭЭН
Даварсан, фашист Европ, 1941 -1945 оны дэлхийн дайныг мартсан байгаа юм уу, новшийн САРМАГЧИН Европ.
Худлаа байлгүй дээ украин ялаад байгаа гэсэн газар нутгийнхаа 19 хувийг алдсан гэж дроноор украинууд л алаад байгаа гээд байсан биздээ
Хэхэ одоо европ маань өнөө олон сая лал иргэдээ аллах акбар гээд алан хядагч болгоод орос руу цувуулаач. Тэр нь хамаагүй үр дүнтэй юм байна.
Энэ орос дурак ацаараа еврлптой байлдхавдээ
Ukrainchuud Afganii talibanuud shig baildah heregtei end tendeesn garch ireed suid hiih heregtei