Улс төрийн мэдээ

Б.Дэлгэрсайхан: Б.Отгонсүхийг би томилсон. Сайн менежер хэрэгтэй байна

Иргэний нисэхийн үндэсний төвийн даргаар Б.Отгонсүхийг томилсон нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад буй. Б.Отгонсүх нь НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Мөн уг албан тушаалд очихынхоо өмнө МТЗ-ын даргаар ажиллаж байсан юм.

Тэгвэл уг томилгооны талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодруулав. Тэрбээр "Иргэний нисэхийн Үндэсний төвийн даргад Б.Отгонсүхийг миний тушаалаар томилсон нь үнэн.

Ямар ч компанид сайн менежер хэрэгтэй. Дэд захирлаас авахуулаад бүх хэлтсийн дарга нь мэргэжлийн хүмүүс тул захирлын суудалд сайн менежер хэрэгтэй шүү дээ" гэлээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button